ОХУ-ын Өвөр Байгальд Монголоос орж ирсэн түймрийг унтрааж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 20

“Монголын талаас ой хээрийн хоёр түймэр хил даван орж ирлээ” гэж ОХУ-ын Өвөр Байгалийн Байгалийн нөөц, экологийн яам мэдээллээ.

Тус хязгаарын Кыринск дүүрэгт ойн түймрийг унтраахаар нэмэлт хүч дайчилсан байна. 64 гал сөнөөгч, 11 техник дээр нэмж, 30 гал сөнөөгч, 6 техник нэмж илгээжээ.

Өвөр Байгалийн хязгаарт энэ сарын 16-наас эхлэн гал түймрийн улмаас онц байдал зарлаад байгаа. Хязгаарын захиргаанаас иргэдийг уул, ойд аялахыг хориглож, өнжмөл шар өвс шатаахгүй байхыг анхааруулж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.57.93.205) 2020 оны 04 сарын 20

мөнхнаран ээж

0  |  0
Top