Хойд Солонгосын залуу удирдагч Ким Жон Уны биеийн байдал тааруу байгаа талаар дэлхийн бараг бүх хэвлэл мэдээлж байна.
Хаалттай орон тул албаны бодит мэдээлэл байхгүй, ихэнх нь цуу ярианы хэмжээнд мэдээлэлтэй байгаа юм.
Америкийн “Чикаго” багийн од асан Деннис Родман хэд хэдэн удаа Хойд Солонгост очсон, удирдагч Ким Жон Унтай дотно харилцаатай хүн.
Родман “Кимийн бие муудсан гэдэг яриа зүгээр нэг цуурхал байх гэж найдаж байна. Удахгүй би бодит мэдээлэл авна. Ким найз минь энх тунх байгаасай. Хэрэв үнэхээр тэр өвдсөн бол би хурдан эдгээсэй гэж залбирна. АНУ, БНАСАУ-ын харилцаанд хийх зүйл их байгаа. Миний хоёр найз болох Доналд Трамп, Ким Жон Ун андууд минь даян дэлхийд энх тайван тогтоох болно” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Эсгий хийх газар хүүхэд нохой хэрэггүй л гэдэгсэн дээ.