Төрийн ордонд өнөөдөр /2020.05.04/ 16:00 цагт товлосон Улсын Онцгой комиссын хуралдаан үргэлжилж байна.
Хуралдаанаар цар тахлын дэгдэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээ болон цаг үеийн асуудлаар шийдвэр гаргах ба дөнгөж сая Засгийн газрын 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах саналыг гаргалаа.
Ингэснээр сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх нөхцөл бүрдэж байгаа бөгөөд 1088 сургалтын төв үйл ажиллагаа явуулж байгааг үндэслэн ажлын байр болон эдийн засгаа дэмжих зорилгоор эрүүл мэндийн яамнаас зөвлөмж өгч, шат дараатай нээхээр болж байна.
Одоогоор анхан шатны ур чадвар олгох 414, гадаад хэлний 255, жолоо болон мэргэшсэн жолооны 419 сургалтын төв үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байдаг аж.
Сургалтын төвүүдэд тавих шаардлага
Сэтгэгдэл ( 0 )