Ц.Ганзориг: Нийт 1088 сургалтын төвийг үе шаттай нээх ШИЙДВЭР гаргалаа

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 05 сарын 04

Улсын Онцгой комисс өнөөдөр (2020.05.04) үдээс хойш хуралдлаа.

Энэ удаагийн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцсэн байна. Тухайлбал, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээх тухай багтсан байна.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг дөнгөж сая мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Улсын Онцгой комисс хуралдлаа. Хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцсэн. Үүнээс хамгийн чухал нь сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттай нээхээр болсон явдал. Нийт 1088 сургалтын төв үйл ажиллагаагаа явуулдаг. Тэдний үйл ажиллагааг зогсоогоод байгаа. Тиймээс тэдний үйл ажиллагааг шат дараатайгаар нээх нь зөв гэж үзсэн. Засгийн газрын 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах саналыг Улсын Онцгой комиссоос гаргалаа. Энэхүү саналыг ирэх лхагва гарагт Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Нэг удаа 10 хүртэлх хүнтэй, ширээ хоорондын зай таван метр байх зэрэг хэд хэдэн шаардлагыг Эрүүл мэндийн яамнаас тавиад байна" хэмээн ярилаа.

Түүнчлэн энэ сарын 6, 7, 8-ны өдөр Чингэлтэй дүүрэгт цар тахлын урьдчилан сэргийлэх сургалт явуулахтай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдлын оргил үед төрийн албан байгууллага хэрхэн уялдаа холбоотой ажиллах талаар санал солилцсон байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top