Улсын Онцгой комиссын өнөөдрийн /2020.05.04/ хуралдаанаар Засгийн газрын 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулж, сургалтын төвүүдийн үйл ажиллагааг шат дараатайгаар нээх дээр санал нэгдлээ. Тиймээс ирэх лхагва гарагт буюу тавдугаар сарын 6-нд Засгийн газрын хуралдаанаар асуудлыг хэлэлцэж, Онцгой комиссын саналыг эцэслэн, Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулснаар сургалтын төвүүдийг нээх боломж нээгдэнэ.
Гэхдээ тухайн сургалтын төвүүд дараах шаардлагыг хангасан байх ёстой юм.
Өнөөдрийн байдлаар анхан шатны ур чадвар олгох сургалтын 414 төв, гадаад хэлний сургалтын 255 төв, жолоо болон мэргэшсэн жолооны 419 сургалтын төв үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй байдаг аж. Засгийн газрын шийдвэр гарч, албажуулснаар сургалтын төвүүдийг Эрүүл мэндийн яамнаас өгсөн зөвлөмжийн дагуу шат дараатай нээх чиглэл барьж байна.
Сэтгэгдэл ( 0 )