Машин барьж яваад цагдаад баригдсан 5 настай хүүгийн мөрөөдөл биелжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 06


АНУ-ын Юта мужид таван настай хүү хурдны зам дээр автомашин барьж яваад, цагдаад баригджээ.

Хөгжлийн бэрхшээлтэй хүн жолооны ард байна гэж бодсон замын цагдаа таван настай хүү байхыг хараад мэл гайхсан гэнэ. Юта мужийн хурдны замын эргүүл Рик Морганд бяцхан хүү ээж нь “Lamborghini” авч өгөхөөс татгалзсан тул өөрөө мөрөөдлийнхөө автомашиныг худалдан авахаар Калифорни руу явж буйгаа тайлбарласан байна. Адриан гэгч хүү халаасандаа гурван ам.доллартой явж байжээ. Шинэ Lamborghini үнэ нь 200 мянган ам.доллароос эхэлдэг.

Эргүүл Рик Морган дохиогоо асааж, автомашиныг зогсоон, дөхөж очиход жолоочийн толгой харагдахгүй байсан нь хачирхалтай санагдсан гэж ярьжээ. Хүү гэрээсээ гараад 3-4 км зайг туулсан байна. Азаар хүн бэртэж, хөрөнгө сүйдээгүй аж.
 


Энэ хэрэг гарснаас хойш 24 цагийн дараа Андрианд мөрөөдлийн машин нь өөрөө иржээ. Тавхан настай хүүгийн хүсэл зоригт сэтгэл нь хөдөлсөн Жереми Нэвис гэгч залуу Орем хотоос хүүтэй уулзахаар 2016 оны хар өнгийн Lamborghini хөлөглөн иржээ.

“Хүүхэд автомашин барихыг сайшаан дэмжих гээгүй ч энэ хүүгийн амжилтын зарчим үнэхээр гайхалтай санагдсан” гэж Нэвис ярьжээ. Тэрбээр хүүтэй хамт Lamborghini автомашинаар зугаалсан байна.

Юта мужийн хурдны замын эргүүл энэ хэрэгт хэн ч шийтгэл хүлээхгүй гэж мэдэгджээ.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
su ah(202.179.25.203) 2020 оны 05 сарын 06

tavan has gedeg bol tarhi ni tuljuugui gesen ug

1  |  0
Top