Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга, генерал Д.Гэрэлийн нэхэмжлэлээр Zarig.mn сайтыг хариуцагчаар татсан шүүх хурал өнөөдөр /2020.05.13/ боллоо.
Шүүх бүрэлдэхүүн Сэлэнгэ аймгийн Баянгол сум дахь Нарангийн гол болон Гэрэлийн Аранзалын нэр дээр бүртгэлтэй “Пентатерра” компанийн уурхайд үзлэг хийх шийдвэр гаргаж, шүүх хурлыг хойшлууллаа. Нарангийн гол болон “Пентатерра” уурхайд шүүхээс үзлэг хийснээр байгаль орчны сүйдсэн эсэх асуудал ил болж, нутгийн иргэдийн нөхцөл байдал хуулийн байгууллагаар тогтоогдох юм.
Zarig.mn сайтын зүгээс “Пентатерра” компанийн уурхайд үзлэг хийх асуудлыг шүүхэд гаргасан ба үүн дагуу тэдний хүсэлтийг шүүх ханган шийдвэрлэжээ. Шүүх хуралд оролцсон иргэдийн төлөөлөгч, төрийн байгууллагууд холбогдох мэдээллээ гаргаж өгдөггүй, ялгавартай ханддаг нь шүүх хурал сунжрах, хойшлох шалтгаан болж байна гэж Zarig.mn үзэж байгаа юм. Одоо уурхайн газар дээр шүүхээс үзлэг хийж, дүгнэлт гаргасны дараа шүүх хурлын тов зарлагдана.
ТЕГ-ын дарга, генерал Д.Гэрэл эл асуудлаар “Миний хүүгийн эрхэлдэг ажил, уурхай надад хамаагүй. Тиимээс миний нэр төрд халдаж байна” гэсэн гомдолтой байгаагаа илэрхийлсэн байдаг.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ Гэрэл гэдэг дурак монголчуудыг тэнэг гэж боддог юм байх даа уул усаар их оролдвол удахгүй тэнгэрийн цээрлэл хүлээнэээ