Европын холбоо Крымийн хойг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэж орсонтой холбоотойгоор Оросын эсрэг тавьсан хоригоо жилээр сунгажээ. Энэ талаар Европын холбооны зөвлөлөөс мэдээлсэн байна.
Баримт бичигт зааснаар хязгаарлалтын арга хэмжээ 2021 оны зургаадугаар сарын 23-ныг хүртэл хүчинтэй байх юм.
Энэ сарын 11-нд Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Европын ардын намын хуралдаан дээр Европын холбоонд хандан Оросын эсрэг хоригоо чангатгахыг уриалж байсан билээ.
Европын холбооны Орост тавьсан хориг арга хэмжээ ОХУ-д нөлөөлсөн ч ноцтойгоор нөлөөлөөгүй гэж Владимир Путин үздэг. Тэрбээр хоригийг хоёр үзүүртэй илд бөгөөд хориг тавьсан талд ч хохирол учруулсан гэдгийг хэлдэг юм.
НҮБ-аас гаргасан статистик мэдээлэлд Оросын эсрэг хориг тавьсан улс орнууд ОХУ-тай харьцуулахад хоёр дахин их хохирол амссан талаар дурджээ.

Сэтгэгдэл ( 2 )
Хүний олноор хүнийг барьдаггүй ээ гэж. Глобалчилалыг буруу ашиглаж байгаа нэгэн сүүдрийн бодлого. Маш хортой үр дагавартай. Арьсны үзэл үүний хажууд борооны дусал мэт жижиг асуудал.
baruuniihan tenegleld hyazgaar baihgui dee.ted nar serbies kosovog bulaaj abahdaa yu gej helj blaa daa. ted nar serbiin niislel hotiig bombogdoj baij buulgaj abch bsan daa.