Байгалийн гэрэл дутагдсанаар дархлааны хомстолд хүргэдэг хэдий ч наранд хэт удаан хугацаанд байх нь аюултай төдийгүй зарим хүнд хориотой.
Наранд хэр удаан хугацаанд байх, арьсны төрлөөс хамаарч нарнаас хамгаалах тос сонгох хэрэгтэй гэж эмч нар зөвлөж байна. Хэрэв бүтэн өдрийн турш нартай газар өнгөрүүлэх бол SPF 50 (Sun Protection Factor, нарнаас хамгаалах хүчин зүйл) –тай нарнаас хамгаалах тос хэрэглэх хэрэгтэй гэнэ.
Цагаан арьстай хүн бүтэн зуны турш SPF 50 нарнаас хамгаалах тосноос салах ёсгүй гэж эмч нар зөвлөжээ. Биеэ наранд шарахдаа SPF 30 тосыг хэрэглэх ёстой бөгөөд өдрийн 11.00-16.00 цагийн хооронд нарны туяа тэгш өнцгөөр газар дээр унадаг тул энэ үед сүүдэрт байх хэрэгтэй.
Зарим хүнд нарны шууд туяа хортой байдаг аж. Гоо сайхны бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэгдэхүүн эсвэл бие дэх шимэгчид нарны харшилтай болоход нөлөөлдөг байна. Антибиотик зэрэг зарим төрлийн эмийн хэрэглээ нарны харшил үүсгэх нь элбэг тохиолддог аж. Антибиотик хэрэглэсний дараа наранд биеэ шарвал биеийн арьс их хэмжээгээр гууждаг байна. Нарны харшил 100-200 хүнд нэг тохиодог аж. Хэтэрхий цайвар арьстай болон олон тооны мэнгэтэй хүн арьсны хорт хавдар тусах эрсдэл өндөр байдаг гэж мэргэжилтнүүд анхааруулжээ.
Мөн ямар ч тохиолдолд наранд унтаж болохгүйг эмч нар хатуу анхааруулж байна. Нарны хэт ягаан туяа арьсны 2-3 мм гүн рүү нэвтэрдэг бол нарны гэрэл 2-3 см гүн рүү нэвтэрдэг байна. Харин хэт ягаан цацраг хүний биед 10-15 см гүн рүү нэвтрэх чадвартай тул наранд унтсанаар хүний бие хэт халж, усны дутагдалд орон, цусны эргэлт алдагдаж, улмаар тархины цусан хангамж алдагдахад хүргэдэг аюултай гэж эмч нар сэрэмжлүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )