Курт Кобэйний гитар ТҮҮХЭНД ҮЛДЛЭЭ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 22

Nirvana хамтлагийн дуучин Курт Кобэйний  гитар 6 010 000 ам.доллароор зарагдаж,  энэ төрлийн дуудлага худалдааны түүхэн дээд үнэд хүрлээ.

Курт Кобэйн 27 жилийн өмнө буюу 1993 онд MTV Unplugged In New York-д уг гитарыг дарж байжээ. Алдарт од Курт Кобэйн өдгөө дэлхийд хамгийн өндөр үнэд хүрсэн гитараараа амьд тоглолт хийснээсээ хойш таван сарын дараа нас барсан түүхтэй юм.

Сонирхуулахад, Курт Кобэйний  гитар түүхэн дээд үнээр зарагдахаас өмнө Pink Floyd-ийн Дэвид Гилморын Dark Side of the Moon цомогтоо дарсан гитар дэлхийн хамгийн үнэтэй гитар гэгдэж байв. Дэвид Гилморын гитарыг Christie`s-ийн дуудлага худалдаагаар 3.95 сая ам.доллараар худалдаж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top