Английн хөлбөмбөгийн дээд лиг Премьер лиг нэртэй болсноос хойш анх удаагаа Ливерпуль клуб түрүүлэх болзлоо хангасан.
Улаануудын хөгжөөн дэмжигчид 30 жил хүлээсэн аваргын цомын баяраа өөрсдийнхөө хэмжээнд тэмдэглэж байна.
Цар тахал дуусаагүй байгаа учраас олон нийтийг цуглуулахгүй байхаар болсон ч удаан хүлээсэн баяраа тэмдэглэхэд цар тахал саад болсонгүй.
Английн Премьер лиг дуусахаас долоон тойргийн өмнө аваргын болзлоо хангасан Ливерпулийн фанатуудын баяр одоо ч дуусаагүй байна.
Ливерпуль клуб хамгийн сүүлд 1990 онд 19 дэх удаагаа түрүүлж байсан юм. Нэгэн цагт Английн хөлбөмбөгийн нүүр царай болж байсан энэхүү баг 2005 онд аваргуудын лигт түрүүлж байснаас өөрөөр нутагтаа том цомын бараа хараагүй юм.
Харин Герман мэргэжилтэн Юрген Клопп ирснээс хойш тэд Аваргуудын лиг, Европын супер цом, Клубуудын дэлхийн аварга, Английн Премьер лиг зэрэг томоохон дөрвөн том тэмцээнд түрүүлсэн билээ.
Эх сурвалж: Beanyman Sports, ESPN
Сэтгэгдэл ( 0 )