Английн шигшээ болон “Ливерпүүл”-ийн домог Жон Барнс татвар төлөх мөнгөгүй болж, 1.5 сая паундын өрөнд орсон тул дампуурал зарлалаа.
John Barnes Media компанийнхаа захирлаар ганцаараа ажилладаг эр сүүлийн хэдэн жилийн турш татвар огт төлөөгүй нь шүүх дээр тодорхой болсон байна.

“Цагтаа би долоо хоногийн 10 мянган паундын цалинтай анхны хөлбөмбөгч болж байлаа. Их ч мөнгө олсон. Гэхдээ тэр мөнгөөрөө хэдхэн жил л сайхан амьдарлаа. Элит зэрэглэлийн бусад тамирчдын нэгэн адил итгэмтгий зангаасаа болоод 1.5 сая паундаа “хулхидуулсан”. Ердөө дөрвөн жилийн дотор л алдчихсан. Дараа нь өрөнд орж, өрөө дарах ажил руу орсон.

Хүмүүс намайг алдартай хөлбөмбөгч болохоор хууль, шүүх үйлчлэхгүй, мөнгө хөрөнгөтэй хэрнээ татвараа төлөхгүй яваад байна гэж боддог шиг билээ. Үнэндээ би бүх эд хөрөнгөө зарчихсан. Надад одоо ямар ч үл хөдлөх хөрөнгө байхгүй. Гэтэл хэвлэлүүд боломж л олдвол миний талаар сөрөг, ташаа мэдээлэл цацах юм.

Хөлбөмбөг бол ажилчин ангийн спорт. Хөдөлмөрч хүмүүс адилхан ажиллаж байхад энэ болохоор татвар ч төлдөггүй юм байна гэж битгий бодоосой. Надаас одоо авах юм юу ч байхгүй” хэмээн Жон Барнс өгүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )