Арсенал 22 жилийн дараа Премьер лигт түрүүллээ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 05 сарын 20

Өнгөрсөн шөнө Манчестер Сити клуб Борнмут клубтэй тэнцсэнээр Арсенал клуб 22 жилийн дараа Премьер лигт түрүүлэх болзлоо хангалаа. Өнгөрсөн найман улирлын зургаад нь түрүүлсэн Манчестер Сити клуб өнгөрсөн шөнө ялалт байгуулсан бол сүүлийн тойрогт аваргын хувь заяа шийдэгдэх байсан юм. Гэвч Борнмутын шинэ залуу тоглогч Жуниор Крупи 39 дэх минутад тооны харьцааг нээж, улмаар Эрлинг Хааланд сүүлийн мөчид тэнцээний гоол оруулсан ч хэтэрхий оройтсон байлаа.

Тоглолт дууссаны дараа Хойд Лондонд ялалтын баяраа тэмдэглэсэн хөгжөөн дэмжигчид ёслолын буудлага буудуулсан юм. Арсеналын хагас хамгаалагч Деклан Райс өөрийн Инстаграм хуудастаа “Би та нарт хэлсэн шүү дээ...Ингээд боллоо” гэж пост оруулсан байна.

Олон улсын "1xBet" брэндийн шинжээчдийн бичиж буйгаар, Арсеналын хувьд энэ нь Премьер лигийн 14 дэх цом юм. Гэвч тэд өнгөрсөн 22 жилд түрүүлж амжаагүй байсан юм. Ялангуяа сүүлийн гурван улиралд хоёрдугаар байрт орж байсан билээ. Тэд энэ улиралд одоогийн байдлаар 69 гоол оруулж, 26 гоол хаалгандаа алдаад байна. Одоо тэд улирлын сүүлийн тоглолтоо Кристал Паласын эсрэг хийх бол ирэх долоо хоногт Аваргуудын лигийн шигшээ тоглолтод Пари Сен-Жермен багтай тоглох юм. Хэрэв тэд Аваргуудын лигт түрүүлбэл энэ жил хоёр цом өргөх боломжтой болох билээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эргүү(202.21.124.2) 2026 оны 05 сарын 20

Сайн мууг нь чи дэнслэх үү. Сайн болохоор л түрүүлсэн юм, түрүүлдэг юм. Арчаагүй гөлөг минь

0  |  0
Зочин(202.126.88.174) 2026 оны 05 сарын 20

Арсенал сайндаа түрүүлсэн гүй, Сити, Ливерпуль муу байлаа гэж

0  |  1
Top