Зимбабвегийн баячууд хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй бол ХУРААНА

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 06 сарын 28

Хөрөнгийн эх үүсвэрээ хангалттай тайлбарлаж чадахгүй байгаа иргэдийн хөрөнгийг хураахаар болсноо Зимбабве Улсын Авлигатай тэмцэх газар зарлажээ. Хэдийгээр тэдгээр иргэдийн авлигын хэргийг шүүх нь хэрэгсэхгүй болгосон ч авлигатай тэмцэх байгууллага нь зүгээр орхихгүй аж.

Тус улсын Авлигатай тэмцэх хорооноос хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадахгүй байгаа баячуудын өдөр тутмын амьдралд эрчимжүүлсэн шалгалт хийж, тэдний бараа, үйлчилгээний тооцооны хуудсыг шалган,  олсон хөрөнгө, орлого, төлсөн татвартай нь нийцэж буй эсэхийг хянах юм байна.

Зимбабвегийн баячууд мөрдөн байцаалтын үед  эд хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлах ёстой. Өөрсдийн хүсэлтээр Дээд шүүхэд хандах эрхтэй. Хэрэв бүрэн дүүрэн тайлбарлаж чадаагүй тохиолдолд шууд хураагдах юм.

Трансперенси Интернэйшнл олон улсын байгууллага нь Зимбабве улсын коронавирусын эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг нийлүүлэх худалдан авах ажиллагааг авлигын эрсдэл өндөртэй гэж сая онцолсон. Тус байгууллагын онцолсноор эм, эмнэлгийн хэрэгслийн үнийг нэмэгдүүлсэн байгаа нь авлигын эрсдэлтэйг илтгэж байгаа аж.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.74.123) 2020 оны 06 сарын 28

MEDEEJ MONGOLCHUUD HAMGIIN SUULD BUH UZEJ HUJAA DUUGAA SONSOOR BAIGAAD,TER UYED ULS GEJ BAIHGUI AMAR AMAR

0  |  0
ЗОЧИН(66.181.178.224) 2020 оны 06 сарын 28

АРМЕН УЛСАД БҮР ХӨРӨНГӨ НЬ АВЧ БУЙ ЦАЛИГААС НЬ ДАВСАН НӨХЦӨЛД ХУУЛЬ ШҮҮХ БОЛОХГҮЙ ШУУД ХУРААНА ГЭСЭН ХУУЛЬ ТОГТООМЖ ГАРЧ ОРОСЫН ШИНЭЧЛЭЛИЙНХЭН ҮҮНИЙГ ОРОСЫН УДАХГҮЙ БОЛОХ ШИНЭЧЛЭЛИЙН ҮЕД ХЭРЭГЛЭНЭ ГЭЖ ЯРЬЖ БАЙГАА ГЭСЭН.

0  |  0
Top