Эртний галт тэргийг тансаг зэрэглэлийн зочид буудал болгон тохижуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 04

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын “Крюгер” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд эртний галт тэргийг тансаг зэрэглэлийн зочид буудал болгох тохижуулжээ. Саби гол дээрх хаягдсан гүүрэн дээр өвөрмөц зочид буудал байрлах бөгөөд эрт цагт энэ гүүр галт тэрэгний эцсийн зогсоол байжээ.

“Крюгер” зочид буудлын төлөөлөгчийн хэлснээр, энэ санаачилгаар 100 жилийн өмнө тус үндэсний паркт анх зочилж, аялж байсан жуулчдад хүндэтгэл үзүүлж байгаа аж. “Крюгер” үндэсний цэцэрлэгт хүрээлэнд аялах зөвшөөрлийг анх 1920-ид онд өгч байжээ. Тухайн үед галт тэрэг энэ гүүрэн дээр зогсож, зочдод “Крюгер”-ийн ан амьтан, үзэсгэлэнт байгалийг тольдох боломж олгодог байжээ.

Тансаг зэрэглэлийн зочид буудлын ханыг шилээр хийсэн нь жуулчдад бүхэл өдрийн турш үзэсгэлэнт байгалийг харах боломж олгож байна. Түүнчлэн, гүүрэн дээр усан сан байгуулжээ. Зочид буудал тансаг байдлаар тохижуулсан 31 өрөөтэй бөгөөд өрөө бүр шалнаас тааз хүрэх том цонх, ариун цэврийн өрөөтэй аж.

Коронавирусний цар тахлын улмаас зочид буудлын барилга, тохижилтын ажил удааширсан ч 2020 оны сүүлээр зочдоо хүлээн авах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top