Африк болон Ази тив Европоос 1.7 сая тонн хуучин хувцас хүлээн авдаг байна. Эдгээрийг дахин боловсруулж эсвэл хог дээр хаядаг гэж “WWD” загварын сэтгүүлд бичжээ.
Европын байгаль хамгаалах агентлагийн тайланд дурдсанаар, Европоос нийлүүлдэг хувцас, гутал зэрэг хуучин эдлэлийн экспортын хэмжээ сүүлийн 20 жилд гурав дахин нэмэгджээ. 2000 онд Европын 27 орон 500 мянга орчим тонн хуучин хувцас экспортолсон бол 2019 онд энэ хэмжээ 1.7 сая тонн болж өссөн байна. Африк тив Европын хаягдлын ихэнх хэсгийг буюу экспортын 46 хувийг хүлээн авдаг байна. Хуучин эдлэлийн зарим хэсгийг борлуулдаг бол ихэнх нь хаягддаг байна. Ази тив хуучин хувцасны экспортын 41 хувийг авч, дахин боловсруулах эсвэл дахин хэрэглээнд оруулдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )