НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөр санхүүжилт багассан учраас Африк дахь дүрвэгсдэд үзүүлэх хүнсний тусламжаа танахад хүрчээ.
Яаралтай нэмэлт хөрөнгө мөнгө гаргахгүй бол дэлхий дээрх хамгийн эмзэг, мартагдсан хүмүүс амиараа төлөхөд хүрч байна гэж тус хөтөлбөрийн гүйцэтгэх захирал Дэвид Бизли онцолжээ. Хүнсний тусламжийг тал хувиар бууруулахад Зүүн Африкийн дүрвэгсдийн дөрөвний гурав нь өртөж байна.
2021 онд тус хөтөлбөр нийт 10 сая дүрвэгчид хүнсний тусламж үзүүлжээ. Ирэх зургаан сард Зүүн Африкийн дүрвэгсдэд хүнсний тусламж үзүүлэхэд нийт 411 сая ам.доллар шаардлагатай байгаа бол Баруун Африкийн орнуудад 76.5 сая ам.долларын тусламж хэрэгтэй байгаа аж. Энэ сард тус хөтөлбөр Өмнөд Суданд үзүүлж байсан тусламжаа зогсоожээ. Тус улсын хүн амын 60 хувь өлсгөлөнд нэрвэгдээд байна.
Сэтгэгдэл ( 0 )