Кени улсад сүүлийн 70 жил болоогүй олон зуун сая царцааны нүүдэл болж байна. Өдгөө царцааны “арми” Сомали, Этиопыг чиглэж байна.
НҮБ-ын мэдээллээр, гуравдугаар сард борооны улирал эхлэхтэй зэрэгцэн царцааны тоо толгой 500 дахин өсөн нэмэгддэг аж. Царцааг устгах зорилгоор агаараас пестицид цацахад нийт 70 сая ам.доллар шаардлагатай байгаа бөгөөд нэг царцаа нэг хоногийн дотор 35 мянган хүнд хангалттай хүрэх хүнсийг иддэг гэж НҮБ мэдээлжээ.
Одоогийн байдлаар Кенид нийт 70 мянган га газар царцааны нүүдэлд өртөөд байна. Нэг сүрэгт ойролцоогоор 150 сая царцаа байдаг бөгөөд Кенид бүртгэгдсэн хамгийн том сүрэг 60 км урт, 40 км өргөн талбайг эзэлж байна.
Салхинд туугдсан царцаа нэг хоногт 150 км зайг туулдаг бөгөөд нүүдэл мөн Уганда, Өмнөд Суданыг чиглэж буйг анхааруулжээ.
Царцааны нүүдэл бүс нутгийн хүнсний аюулгүй байдалд заналхийлж байна гэж НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага анхааруулаад энэ үзэгдлээс өмнө 20 сая орчим хүн хүнсний хомстолтой нүүр тулгараад байсан тухай мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Zalhuu nigeruud Niger hun hend ch hereggui hog Mal adguusnuud Hunsrei hunsgui nigeruud bolno doo. Tertee tergui bie bienee barij iddeg CANNIBAList sarmagchinguud
haruudad hool hgui ee tsartsaa ideg