Дуучин Т.Ариунаагийн бэр амаржиж, бүл нэмлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 07 сарын 09

Гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, "Ноёд" группын ерөнхийлөгч Д.Буяндорж нар анхны ачаа үнэрлэж, эмээ өвөөгийн эрхэм албанд шилжлээ. Тэдний том хүү Б.Алдарын гэргий амаржиж, хүүтэй болжээ.

Энэ баярт мөчийг дуучин Т.Ариунаа фэнүүдтэйгээ хуваалцаж, "Хайрын нуган үр мэндэллээ. Биднийгээ эмээ болгож хайр, баяр, баясгалан бэлэглэсэн бэр Уянга, хүү Алдараа минь гал голомтоо бадрааж, эрүүл саруул, энх тунх байж, амьдрал нь дэвжин дээшилж байхын ерөөлийг ээж нь өргөе" хэмээн чин сэтгэлээ илэрхийлээд байна. 
 

Тэдний том хүү ийн аав болсон бол бага хүү Б.Өнөболд нь хэзээний үерхдэг бүсгүйгээ ил гаргаж, тэр байтугай өнгөрсөн жил болсон бие даасан тоглолт дээрээ дуучин Т.Ариунаа ирээдүйн бэр Энхнамиртайгаа хамтран дуулж, тэдний харилцааг хүлээн зөвшөөрч, хүндэтгэдэг болохоо олны өмнө харуулсан билээ.

Аав, ээж болсон залуу хосуудад бүл нэмсэнд баяр хүргэе. 
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(176.41.230.254) 2020 оны 07 сарын 11

цоглог дуучин маань бас цоглог эмээ болжээ.баяр хүргэе

0  |  0
Z(213.55.225.29) 2020 оны 07 сарын 11

Tegeed buh l humuust tohiplddog bayr, zarlaad sur bolood yaahav de adilhan jiriin l gej bodoj bn

0  |  0
Зочин(103.229.121.35) 2020 оны 07 сарын 10

Баяр хүргэж чадахгүй хүн доромжилдог тэнэг хүмүүсээ гэж тэнэг юм даа битгий атаарах

0  |  0
az(103.57.95.170) 2020 оны 07 сарын 10

bayar hvrgieee

1  |  0
Ариунбилэг(192.82.76.113) 2020 оны 07 сарын 12

Хойд эмээ болжээ хөөрхий

0  |  3
zochin(202.9.46.129) 2020 оны 07 сарын 11

tas hyatad zaluu ariunaagiin tursun huu ch bish l dee

0  |  2
Top