Өмнөд Солонгосын Сөүл хотын захирагч Пак Вон Сүн захирагч өчигдөр орой (2020.07.09) нас барсан байдалтай олджээ.
Түүнийг сураггүй алга болсон талаарх дуудлага ирснээс хойш 4 цагийн турш цагдаа, онцгой байдлын алба хаагчид тухайн уулыг самнаж ирэх хайх ажиллагааг явуулсны эцэст 21:00 цагийн үед Пак даргыг олж "Соүлийн үндэсний их сургуулийн нэгдсэн эмнэлэг"-рүү яаралтай хүргэсэн байна. Гэвч газар дээр нь ажиллаж байсан түргэн тусламжийн эмч эмнэлгийн ажилчдын дүгнэлтээр Пак дарга нь олдох үедээ нэгэнт DOA(Dead On Arrival) буюу амьсгал хураасан байдалтай байжээ. Пак даргын гар утасны сүлжээ хамгийн сүүлд тасарсан цэг бол "Соүл" хотын "Сонбүг" дүүрэгт байрлах "Аурюг" цэцэрлэгт хүрээлэн (уул) байсан бөгөөд өглөө гэрээсээ гарахдаа сонин ойлгомжгүй хэдэн үг хэлээд гарсан гэх бөгөөд өөрийн өмсдөг бэлтгэлийн хувцас, хар бараан өнгийн малгайтай гарсан байна.
Пак Вон Сүн нас барахынхаа өмнө гэрээслэл бичээд гэртээ үлдээсэн байжээ.
Тэрээр гэрээслэл бичигтээ "Би бүх зүйлд харамсаж байна. Миний амьдралд хамт байсан бүх хүмүүст баярлалаа. Зөвхөн миний төлөө зовж шаналдаг гэр бүийнхэн минь уучлаарай. Бүгдээрээ баяртай" гэжээ.
Алга болсон Сөүл хотын захирагч Пак Вон Сүн нь бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийн холбогдогчоор татагдаж, өчигдөр цагдаагийн газар байцаалт өгсөн байсан юм байна. Түүнийг цагдаад мэдэгдэж гомдол гаргасан хүн нь 2017 оноос хойш хамт ажиллаж байгаа Сөүл хотын тамгын газрын ажилтан эмэгтэй гэнэ. Тэрээр Пак захирагчийн эсрэг гаргасан цагдаагийн мэдүүлэгтээ Телеграм мессенжерээр харилцсан мэссэжээ баримт болгон хавсаргасан байсан байна.
"Бэлгийн хүчирхийлэл" гэдэгт хүний биеийн аль нэг хэсэгт хүрч бэлгийн хүслээ өдөөх үйлдлийг хэлдэг ба хөх, бөгс, гар, хөл зэрэгт хүсээгүй байхад хүрэх, бэлгийн дур хүсэл өдөөсөн мэссэж илгээх, порно, сексийн холбогдолтой зураг, видеог үзүүлэх, бэлэг эрхтнээ ил гаргаж харуулах зэрэг үйлдлийг хэлдэг.
Одоогоор манай улсад үүнийг зохицуулсан хууль байхгүй байгаа ба манай цөөнгүй залуучууд яг ийм хэргээр БНСУ-д баригдаж шийтгэл хүлээсэн. Жишээ нь, хөл дээр нь гишигчихээд гар барих гэж оролдох, гуяан дээр нь гараа тавих, хүзүүгээр нь тэврэх, айлын цонхны гаднаас харах гэх мэт олон тохиолдлууд бий.
Энэхүү бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг тус улсын "Эрүүгийн хууль"-аас гадна "Бэлгийн хүчирхийллийн гэмт хэргийг шийтгэх тусгай хууль" гэдэг тусгай хуулиар шийтгэдэг ба насанд хүрээгүй хүүхэд, албан ажлын байр, олон нийтийн газар зэрэг үйлдлийн төрөл, хүнд хөнгөнөөс хамааран ялын хэмжээ харилцан адилгүй байдлаар шийтгэдэг хүнд гэмт хэргийн тоонд оруулан тооцдог гэмт хэргийн нэг юм. Ялын хэмжээ нь 10 хүртэлх хорих ял, 15 сая вон хүртэлх торгуулийн санкцтай.
Хохирогчтой тохиролцож, сэтгэл санаа, бие махбодийн хохирлыг барагдуулахгүй бол ялын хэмжээ улам хүндэрдэг талтай ба улс төрч нараас цөөнгүй хүн энэ хэрэгт холбогдон улс төрийн тавцангаас арчигдсан гунигт түүх бий.
Пак захирагчийн хувьд дараагийн Ерөнхийлөгчийн сонгуульд орж ялалт байгуулах өндөр магадлалтай хүнээр тодорсон байсан юм.
Сэтгэгдэл ( 5 )
Одбаярын үйлдсэн бэлгийн хүчирхийлэлтэй адил юм. Одбаяр гэрээслэл бичсэнгүй амиа хорлосонгүй. Нэг ёсондоо тэр ичдэггүй гөлгөр юм гээч.
Одбаярын үйлдсэн бэлгийн хүчирхийлэлтэй адил юм. Одбаяр гэрээслэл бичсэнгүй амиа хорлосонгүй. Нэг ёсондоо тэр ичдэггүй гөлгөр юм гээч.
Одбаярын хэрэг бол аргагүй л юм байна даа.
Нууц амраг нь явалдаж дуусаад хүчин гээд мэдүүлчихсэн тэгээд л ийм явдал болсон юм шиг со хүүхнүүд ч төрүүлсэн хүүгээ ч мөнгөний төлөө гүтгэж чадах шулмасууд юм аа даа ийм хүүхнүүдийг лалын ертөнцөд дахиж эмэгтэй болж төрөөрэй гэж хэлмээр
ukhamsartay ulsad iim baydag bayna , manayd bol maasaytal ineechikheed yun surtey yum be . bugsund ni khuree l biz geed yawj baydag