Дөрвөн сарын өмнө оршуулсан хүнийг амьд олжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 21

Египетэд дөрвөн сарын өмнө оршуулсан хүнийг амьдаар олжээ. Орон нутгийн “Arab News” хэвлэлд мэдээлснээр, Мохаммед Эл-Гаммал гэгч эр энэ оны нэгдүгээр сард алга болжээ. Гэр бүлийнх нь түүнийг эрэн хайсан ч бүтэлгүйтжээ. Тэрбээр сэтгэцийн өвчтэй бөгөөд гэрээсээ ойр ойрхон явдаг байсан аж.

Алга болсноос нь хойш хэсэг хугацааны дараа орон нутгийн эмнэлгээс түүний гэр бүлийнхэн рүү утастаж, эрэгтэй хүний цогцсыг ирж танихыг хүссэн байна. Мохаммедын ар гэр, хамаатнууд нь бүгд цогцос түүнийх болохыг таньсан гэнэ.

Цогцсоос ДНК шинжилгээ авсан бөгөөд ар гэрийнхэн нь шинжилгээний дүнг хүлээлгүй өнгөрсөн гуравдугаар сарын сүүлээр түүнийг оршуулжээ. Үүнээс хойш дөрвөн сарын хэсэг залуус оршуулгын газар нэгэн эр тэнүүчилж байхыг харж, цагдаагийн газар аваачжээ. Эл эр Эл-Гаммаль болохыг тогтоосон байна.

Өнгөрсөн хугацаанд мань эр хаана байсан нь одоогоор тодорхойгүй байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(66.181.186.85) 2020 оны 07 сарын 22

bolor gej khel bichgiin medleg mya amitan baynaa

2  |  0
(66.181.168.131) 2020 оны 07 сарын 21

Teneg l lav bish

0  |  0
Top