Өмнөговь аймгийн Гурвантэс сумын домогт Алтан уул орчмын байгаль экологи уул уурхайн үйл ажиллагааны улмаас хэрхэн сүйдэж буйг газар дээрээс нь сурвалжилсан мэдээллийг өмнө нь хүргэж байсан билээ.
БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “АГМ Майнинг” ХХК-ийн хууль зөрчсөн, хариуцлагагүй үйл ажиллагаанаас болж Торомхон нэрээр алдаршсан нүдний рашаан ширгэж, хайлаас мод олноороо харангадан, хатаж, Гурвантэс сумын малчид хэдэн үеэрээ нутагласан өвөлжөөнөөсөө хөөгдөж, орон нутгийн удирдлагуудын хүч мөхөсдөж буйг “Экологийн цаг”-ийн сурвалжлах баг олон нийтэд мэдээлж байсан.
“АГМ Майнинг” 2019 онд нэг иргэний өвөлжөөг булааж авсан бол дахиад найман малчин өрхийн өвөлжөөний газрыг булааж авахаар, шүүхэд нэхэмжлэл гаргаад 160 гаруй хонож байгаа юм. Энэ хугацаанд компани хохироогүй. Харин эгэл жирийн малчин иргэд сэтгэл санаа, хөрөнгө санхүүгийн хувьд хохирол үзэж буй юм.
Олон арван жилийн турш хэдэн үеэрээ нутаглаж ирсэн өвөлжөөнийхөө газрыг “АГМ Майнинг” компанид алдах эрсдэлтэй тулаад буй малчдын нэг Гурвантэс сумын Гоёот багийн малчин Цогтбаатарын Содоотой холбогдож, нөхцөл байдлыг тодрууллаа.
-“АГМ Майнинг” компани танай Гоёот багийн найман малчны өвөлжөөний газрыг өөрийнхөө лицензийн талбай гэж шүүхэд хандсан юм билээ. Шүүх хурал хойшилсон гэж сонслоо. Яг ямар нөхцөл байдал үүсээд байна вэ?
-Манай Гурвантэс сумын Гоёот багийн нутагт Алтан уул гэж алдартай сайхан, үзэсгэлэнтэй, алт эрдэнэсээр баялаг нутаг байдаг юм. Энэ уулыг маань алт ухдаг “АГМ майнинг” компанид лиценз нэрээр өгчихсөн. Алтан ууланд маань хол ойрынхон зорьж очдог эрдэнэ мэт Торомхон нэртэй нүдний рашаан байдаг байсан. Гэвч энэ компанийн үйл ажиллагаанаас болоод тэр үнэт рашаан бүр ширгэчихээд байна. Малчид бид үе үеэрээ өвлөн, хайрлаж ирсэн байгалийн тогтоцоо харийн компанийн балгаар алдсан.
Тэгвэл одоо өөрсдийн нутаг дээрээ байгаа хэр нь тэдэнд хөөгдөж, туугдаж гэмт хэрэгтэн шиг амьдарч байна. Тиймээс нөхцөл байдал хүнд байна. Найман өрхийн өвөлжөөний газрыг авахаар хууль шүүхээр далайлган сүрдүүлээд хагас жил шахам болж байна. Энэ хугацаанд малчид бид нар сэтгэл санааны хувьд ч, зардал мөнгөний хувьд ч хохирол үзлээ. “АГМ майнинг” компани малчид бидний өвөлжөөг авахаар Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. Төрийн холбогдох байгууллагуудаас ашиглалтын лиценз авсан учраас малчид бидний хувьд уг асуудал дээр гуравдагч этгээдээр оролцож байна. Бидний өвөлжөөг хууль бусаар лиценз болгож авсан энэ байгууллага үнэхээр даварч байна. Эхлээд шүүх хурал хэд хэд хойшилсон шалтгаан нь энэ компанитай холбоотой байсан. Өмгөөлөгч нь эзгүй байна, бие нь өвдсөн гэхчилэн шалтгаануудаар хойшлуулж байсан. Харин сүүлд шүүх хурал хойшлоод буй нь малчид бид өмгөөлөгчөө тодорхой болгож ирэх ёстой гэсэн шалтгаантай.
Уг нь нэг өмгөөлөгч бид бүхнийг өмгөөлөх гээд итгэмжлэгдсэн юм. Гэтэл шүүхээс мэдэгдэхдээ биднийг заавал итгэмжлэгдсэн биш албан ёсны өмгөөлөгчтэй ир гээд байгаа юм. 160 гаруй хоног болж байхад өмгөөлөгчөө ч авчихгүй гээд Монголын шүүх нь малчид биднийгээ загнаад, дарамтлаад, гаднын компанийн талд дуугараад байна. Гэтэл малчид бид чинь жилийн дөрвөн улиралд малаа маллаад байнга л зав зай муутай байдаг хүмүүс шүү дээ.
-Өнгөрсөн жил энэ компани Ц.Мөнхнасангийнх гэдэг айлын Ногоон буурь гэж өвөлжөөний газрыг шүүхээр хүчингүй болгож, авсан юм билээ. Тэр айлын төлөөлөл шүүх хурал дээр байгаагүй хэр нь газраа алдсан гэж үнэн үү. Та нарын хувьд тийм эрсдэлээс сэргийлэх ёстой байх?
-Ноолуурын цагаар ид ажилтай байх үед нь л тэгээд шийдчихсэн юм билээ. Шүүх хуралд очихгүйгээр надгүйгээр шийдэж болно гэсэн бичиг малчнаас авсан гэсэн юм яригдаж л байсан. Гэхдээ яг тэгсэн юм уу, мэдэхгүй. Ер нь малчдын мэдлэг, мэдээлэл дутмаг байдлыг ашиглаж ингэж хуулиар дээрэлхэж болохгүй л дээ. Бид бүхэн энэ газар нутаг дээрээ хэдэн үеэрээ амьдарч буй хүмүүс. Тиймээс өвөг дээдсийнхээ газар нутгийг А4-ийн цаасанд баригдаад өгөхгүй. Бид энэ нутагтаа л өөрсдийн бодит боломжоороо л хөдөлмөрлөөд амьдарч ирсэн хүмүүс учраас өөр хаашаа ч явах боломж байхгүй. Бид бол малчид. Малаа маллахаас өөрөөр амьдрах арга, боловсрол мэдлэг дутмаг. Тиймээс энэ газар орон бол бидний амьжиргааны эх үүсвэр шүү дээ. Шүүхэд дуудагдсанаас хойшх хугацаанд гэмт хэрэгтнүүд шиг амьдарч байна. Манай багаас сумын төв рүү 100-аад км зайтай. Аймгийн төв рүү 500 орчим км зайтай. Шүүхийн асуудлаас болж дуудагдаж очсон. Санхүүгийн хувьд ч бид хохирч байна. Бидэн дунд ядруу хүмүүс ч байна. Би аргалаад өмгөөлөгч авах гэж байна. Гэтэл бүгд тэгж чадахгүй шүү дээ.
-“АГМ Майнинг” ХХК-ийн үйл ажиллагаанаас үүдэн нутаг оронд, малчдын амьдралд тулгамдсан асуудлын талаар та бүхэн ер нь хаана, хаана хандсан бэ. Танай нутгаас сонгогдсон УИХ-ын гишүүд, дарга нар анхаарал хандуулж байна уу. Зарим төрийн бус байгууллагууд л анхаарч байгаа гэж сонссон?
-Манай нутагт үүссэн энэ асуудлыг, энэ даварсан компанийг хэн ч тоохгүй их удсан. Харин “Байгаль хамгаалах говийн иргэдийн санаачилга” ТББ, Х.Мандахбаяр анх ирж, бидэнд тулгамдсан асуудлыг газар дээр нь харж, сурвалжлага хийж олон түмэнд хүргэсэн. Нутаг орноо хайрлаж, тэмцэж байгаад баяртай байна. Х.Мандахбаярыг ирсний дараа нь “Босоо хөх Монгол” ТББ болон зарим хөдөлгөөнүүдийн зүгээс ирсэн үзэж, харсан. “АГМ Майнинг” ХХК-ийн компанийн ухаж байгаа Алтан уул нь рашаанаас гадна эмийн ховор ургамал, зос зэрэг ховор эрдэнэтэй нутаг. Торомхоны зос нь хүний цус алдалт, шархыг анагаадаг, цөсний чулууг хайлуулдаг шаварлаг чулуу юм. Үүнийг Өмнөговьчууд төдийгүй Монголын өнцөг булан бүрээс иргэд авч эмчилгээнд хэрэглэж ирсэн. Гэтэл “АГМ майнинг” компани уг зосыг ч техникийн хүчээр ухаж сүйтгэж үгүй хийсэн. Нутгийн ард бид хэлдэг газарт нь хэлээд нэмэр алга, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болоод байх үед Х.Мандахбаяр сэтгүүлч ирсэн л дээ.
-Та ямар ч байсан өмгөөлөгч авч байгаа юм. Шүүх хурлын тов 29-ний өдөр гэж гарсан гэсэн үү?
-Тэгсэн. Шүүх хурал дахиад хойшлох байх л даа. Өмгөөлөгч хэргийн материалтай танилцахад бас хугацаа ордог юм билээ.
-Компанийн зүгээс малчид та нартай “ойлголцох” санал тавьсан гэж сонссон?
-Шүүхэд дуудагдаад байгаа найман малчны цаана өшөө олон хүний амьдрал байгааг хэлмээр байна. Энэ нутагтаа л идээшиж, мал хуйгаа маллаж, амьжиргаагаа хэдэн үеэрээ залгуулж ирсэн бидэнтэй “эвлэрлийн гэрээ” байгуулъя гэсэн юм яриад байгааг нь би огт ойлгохгүй байгаа. Хэрэг хийгээгүй бид яахаараа эвлэрлийн гэрээ байгуулдаг юм. Яагаад нутгаасаа хөөгддөг юм. Төрд иргэдээ төлөөлөөд гарсан, Өмнөговь аймгаас УИХ-д суусан хүмүүс нутгийнх нь иргэдийн эрх ашиг ингэж үнэгүйдэж байгаад анхаармаар байна. Сум, багийн удирдлагууд бол анхаарч л байгаа.
ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Алтан уулыг сүйтгэж буй “АГМ Майнинг” компани малчдын өвөлжөөг БУЛААЖ БАЙНА
Сэтгэгдэл ( 35 )
ardiin namdaa bayarlaa hohi hohi tegeed bolg
УЛС ТӨРИЙН СОНГУУЛИА БУРУУ ХИЙГЭЭ БИЗ ДЭЭ ? ГОХЬ ГОХЬ
тэр үнэн шүү, хэрэг хийгээгүй байж нутгаасаа хөөгдөнө гэж юу байхав дээ
Сайн уу\nНамайг хатагтай Матилда ЛЕКУСТР гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн хүн.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nБуцах боломжтой хүмүүст зээл санал болгож байна\nБид 5000-5000.000 доллар эсвэл евро санал болгодог\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг\nБид танд дараахь газарт туслах боломжтой:\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээлийн\n* Ипотекийн зээл\n* Мөн бусад газрууд .....\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37
Shuud tv.eer hurelsuhed hand.asuudal hurdan shiidegdeh bh
Монголд МОНГОЛ ТӨР тогтож байж бүх юм орвонгоороо эргэж зөв болно. Үүнээс өөр ямар ч арга байхгүй. Тал талд болох болохгүй юм яриад дуусахгүй. Бид тэмцэхгүй бол толгой дээр чинь баая гэх болж байна
Малчидаа хонь шиг байвал чоно шиг л аашлана нутаг дээрээ арслан барс шиг байгаач болохгүй бол зэвсэгт тэмцэл хий
Миний бодлоор:1.Ус ховортой ГОВЬ нутагт уурхай ухах зөвшөөрөл яахаараа өгдөг байна. Эрт дээр үеэс алт газрын гагнаас гэдэг шүүдээ. Хүн малгүй хатаж үхэх аюул тулна биздээ. 2.Түрүү түрүүчийн ОЮУТОЛГОЙ гэж толгойн өвчин болоод удаж байна. Араас нь залгаад ТОСТ-Бумбын нуруу г.м. Яахаараа ийм замбараагүй зөвшөөрөл өгдөг байна. Төр засаг удирдлага гэж байдаг бол ЦЭГЦЛЭЭЧЭЭ.
Хүрэлсүх гэдэг нөхөр яагаад юү хийгээд байнаа. Энэ хядат Солонгосын нарыг ямар их даврааж байнаа.Ард түмний тэвчээрт бас хязгаар байдаг юм шүү.
zailuulaacheee.uul uurhain yamiig tatan buulgah heregtei..us goloo irgedee hamgaalah gazar b.auu.bvgd avilgchid deer b.adaa
Шууд алалцаач ээ.Хаанаас ирсэн мэдэгдэхгүй өмхий хужаа нар л байгаа биз.Монголын төр ийм улсаар дүүрчихээд байна.Яах гэж өмхий хятадаад дүүрсэн МАН-д саналаа өгч байдаг юм..
энэ балиар компанийг хэн хаацайлаад байдгийн ард нь хэн байдгийн бол. малчдын нутгийг булаахаа болимоор юм.
ard tumen gazar dooroh omchoo aviya
Хөөгдөнө хөөгдөнө хөөгдөх ёстой угаасаа
хойноос ирээд хот манайх хотонд ороод хонь минийх гэгчээр даварсан солонгосчуудыг хөөх хэрэгтэй
Нөхөр ерөнхий сайд энгийн иргэдээ хамгаална уу. Доор ямар малнууд нь гадны компани өмөөөрөөд байна аа.
Солиорчихсон гадныхныг хөөж гарга.
Та нар үнэн үгэнд дургүй байна уу. Сэтгэгдэл устгаад. Иргэн хүн бодлоо хэлж болохоо байсан юм байна. Ард түмэн сонголтоо зөв хийгээгүйгээс гадныхантай сүлбэлдсэн хулгайчууд төрд дүүрэн байна. Одоо тэгээд гоншигоноод байх нь утгагүй л байгаа биз дээ. Нутаг усаа хэдэн цаас тархи угаалтанд алдсаныг нь хэлэхээр өширхөөд байж хэрэггүй л байхгүй юу ОРКуудаа

Эх орныг минь харийнхан шунал ихтэй улс төрчдөд авилга өгөн булаан авч бгаад үнэхээр их гомдолтой бна.Дэлхийд данстай улс юм бол энэ улсыг цэгцэнд нь оруулж иргэдээ сэтгэл тайван амьдруулчих ухамсар гаргаач ээ.
Хохь чинь сонголтоо эхлээд зөв хийгээд сурчих. Ийм байдалд хүргэсэн хулгайчуудаа дахиж сонгочихоод одоо олон юм донгосохоо больж үз эргүү ОРКууд. Хэдхэн төгрөгөнд болж нутгаа алдаж байгаагаа одоо л мэдэж ухаарав уу. Хэлэх ч муу үг алга. Тийм л нутагтаа хайртай юм бол одоо тэгээд тэмцээд босооч. Арчаагүй чавганууд, тэмцсэн нэгнийгээ доош хийнэ, төр нь нухчин дарж байхад нүдэн балай чихэн дүлийн аймхай хулчгарууд. Наанаасаа одоо нүүж зайл.
Altanuul nertri alt yumdaa. tsaana ni hujaa bgaa bhdaa
Өмчлөж авахгүй яав.газрын хуулиар газраа алдаж таарнаа .лицэнц авсан бол тэр газар дээгүүр явах эрхгүй.дэлхийд мал билчээр байтугай шууд бууддаг хуультай.манайд л дээгүүр мал бэлчээгээд хөөлөө гээд бадгийг гайхдаг юм.тиймээс билчээр эзэмшүүлэхээр хуульчлах ёстой.энэ малчид эзэмших гэрчилгээтэй бол мөнгө аваад ашиглуулж болно8
Zowshooroltei geed soliorood bgaa hund helhed chi uhaj bsiin bish uu. Olon hun hooloo zalguulj olon hun ih deed surguulia togssonddoo
Чацга Ажнай Батэрдэнэ хаа байнаа. Өмхий хужаагаа өмөөрөөд таг байх шив
Алтан уулаа та нар өөрсдөө олон жил ухаа биз дээ. одоо зөвшөөрөлтэй компани ирээд татвараа төлөөд ухаж байна яадгийн
Мандахбаяр тэмцэнэ л гэж байна шдээ.Нэг юм хальт харчихаад л солиороод унах юмаа энэ нэг сэтгэгдэл бичсэн юм.
Өнөө өмнөговийн цогтой тэмцэгч мандахбаяр хачаа вэ түүндэ хандаач эх ороч энгэрийн тэмдэгтэй мандуулагчаа дууд нисээл очно до