Хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн амьдралын тав тухыг хангаж ирсэн зүйл бол хөшиг. Анхны хөшиг байгалийн аюулт үзэгдэл, араатны халдлагаас хамгаалах зориулалттай байсан бол өнөөдөр технологийн хөгжлийг дагаад электрон удирдлага бүхий ухаалаг үйл ажиллагаатай болжээ. Тэгвэл ахуйн гол хэрэглээний нэг хөшигний талаар бид хэр ихийг мэдэх вэ?
ХӨШИГНИЙ ТҮҮХ
Балар эртний үед хүмүүс амьдарч буй агуйдаа амьтны арьсаар хөшиг хийдэг байв. Улмаар үндэсний болон газарзүйн онцлогоос хамааран улс орон бүр дотоод засал чимэглэлийн өвөрмөц онцлогуудыг гаргаж эхэлсэн байдаг.
Дундад зууны үед хөшигний дизайн илүү боловсронгуй болжээ. Чулуун цайзуудын танхимыг хамгаалсан зузаан хөшгийг хатгамал болон бусад зүйлсээр чимэглэж эхлэв. Энэ үед хөшгийг гоёл чимэглэлээр түлхүү ашиглаж, зэрэг дэв, хөрөнгө чинээгээ илэрхийлэх хэрэгсэл болгодог байлаа.
Харин 17 дугаар зуунд хөшиг нь дотоод засал чимэглэлийн гол элементүүдийн нэг болж, загварын олон сонголттой болов. Өөрөөр хэлбэл, бидний өдөр тутамдаа ашигладаг хөшигний загвар, төрлүүд тогтсон байдаг.
* * *
ХӨШИГНИЙ МАТЕРИАЛ
Хөшиг үйлдвэрлэх материал нь тухайн улс орны цаг уур, соёл, уламжлалтай холбоотой. Энэтхэг, Хятад, Франц, Италид торго нь хөшигний уламжлалт материал байсан бол Англи, Шотландын хувьд ноосон материал зонхилж байв. Грек, Египетэд хөшиг нь хөнгөн даавуун материалтай байлаа.
Ромын хаалт бол нэг төрлийн хөшиг юм. Ромын хөшиг нь өрөөний дотоод шинж чанараас хамааран янз бүрийн даавуугаар хийгдсэн байх ба хөндлөн туузын ачаар долгион, атираа үүсгэдэг байжээ. Ромын хөшигний улбаа өдгөө Итали хөшигт гүн үлдсэн байдаг. Энэ утгаараа дэлхий дахинд Итали хөшгийг сонгодог хөшгөөр нэрлэдэг бөгөөд Итали хөшигт хэт хөнгөн даавуу тохирдоггүй нь ийм учиртай. Итали хөшигний онцлог нь цонхыг бүрэн хаадаггүй ч үзэсгэлэнтэй хэв маягтай байлгадагт оршдог гэдэг.
Түүнчлэн худалдаа наймаа хөгжихийн хэрээр Дорнын соёл Өрнөдөд нэвтэрч, Хятад, Туркийн соёлын нөлөө торго, даавуугаар дамжин түгэх болсон нь дээрх бүс нутгийн хөшигний нэр хүндийг өргөж өгсөн байдаг.
Мэдээллийг бэлтгэсэн “Виола” хөшигний дэлгүүр
“Виола” хөшигний дэлгүүр нь Улаанбаатар хотын хөшигний хамгийн том төрөлжсөн дэлгүүр бөгөөд Франц, Турк, Хятадаас тансаг зэрэглэлийн өнгө үзэмжний өргөн сонголттой, чанар эдэлгээ сайн хөшиг болон тюль оруулж ирэн Монголд байгаа хамгийн хямд үнээр худалдаалдаг юм.
Хаяг: Улаанбаатар хот, ХУД, “Apartment KH”, “Naadam center”-ийн хойно “Виола” хөшигний дэлгүүр
Утас: 99185361, 88111413
Сэтгэгдэл ( 0 )