
ОХУ-ын сөрөг хүчний улстөрч Алексей Анатольевич Навальныйг хордуулсан байж болзошгүй гэх мэдээллийг ТАСС мэдээлснийг Lenta.ru уламжиллаа. Томскоос Москва руу онгоцоор нисэж явсан Алексей Анатольевич Навальныйн эрүүл мэндийн байдал гэнэт муудсан учраас онгоц Омск хотод яаралтай буулт хийсэн аж. Улмаар Навальныйг эмнэлэгт хүргэсэн, түүнийг хордуулсан байж болзошгүй гэж хэвлэлийн төлөөлөгч Кира Ярмыш нь мэдэгджээ.
Навальный одоогоор ухаангүй, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа аж. Омскийн эмнэлгээс уг мэдээллийг бататгасан бөгөөд Навальныйгийн биеийн байдал хүнд байгаа гэсэн мэдээллийг өгчээ.

Сэтгэгдэл ( 1 )
Naadah chini oros bish hujaa