Нурсан байшингийн нуранги дороос 60 гаруй хүн гаргажээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 25

Энэтхэгийн Махад хотод нурсан байшингийн нуранги доороос аврагчид 60 гаруй хүн гаргаж аваад байна гэж CNА агентлаг мэдээлжээ.

Даваа гарагийн өглөө нурсан таван давхар 47 айлын байшинд 200 орчим хүн амьдардаг байсан гэнэ.  Нурангид нэг оршин суугч дарагдан нас барсан бөгөөд 30 орчим хүн нуранги доор дарагдаад байна гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Байшин нурсан шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Жил бүрийн зургаадугаар сараас есдүгээр сарын хооронд тус улсад борооны улирал болдог бөгөөд хүчтэй аадар бороо үргэлжлэн орсны улмаас чанар муутай барилга нурахад элбэг байдаг аж.

Энэтхэгийн гэмт хэргийн бүртгэлийн үндэсний товчооны мэдээллээр, 2017 онд гэхэд тус улсад 1161 барилга, байшин нурсны улмаас 1200 гаруй хүн амиа алджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top