“АГМ МАЙНИНГ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг цуцаллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 04

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг “АГМ Майнинг” ХХК-ийн үйл ажиллагаа нь байгаль орчинд хохирол учруулсан нь баримтаар тогтоогдсон. Тиймээс тус компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах дүгнэлтийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас гаргаж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Ашигт малтмал, Газрын тосны газарт хүргүүлсэн юм. Харин өчигдөр Ашигт малтмал, Газрын тосны газрын даргын тушаалаар тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ.

Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга, Гоёот багийн Засаг дарга нарын албан бичиг, нутгийн 531 иргэдийн хүсэлтээр БОАЖЯ-наас ажлын хэсэг гарган ажиллажээ. Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2019 оны тушаалаар байгуулагдсан уг ажлын хэсэг компанийн үйл ажиллагааг шалгаад, хууль тогтоомж зөрчсөн гэж үзжээ. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дуаар зүйлийн 56.1.5 дахь заалтын дагуу байгаль орчинд хортой нөлөөлсөн, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ хангалттай биелүүлээгүй, байгаль орчинд ноцтой хохирол учруулсан болох нь тогтоогджээ. Тусгай зөвшөөрлийг нь цуцлах ашигт малтмалын лиценз нь Тост, Тосон бумбын нурууны Алтан орчим дахь тусгай зөвшөөрөл, MV-017452 дугаартай Ямаан усны хярын алтны үндсэн орд, Тамгатын зэс, цайрын ордны тусгай зөвшөөрөл багтаж байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zov(98.113.248.233) 2020 оны 09 сарын 05

Zov x 32000000

0  |  0
х(66.181.161.88) 2020 оны 09 сарын 04

р

0  |  0
н(66.181.161.88) 2020 оны 09 сарын 05

үнэн бол сайхан л байна

1  |  0
Top