Калифорнид ОНЦ БАЙДАЛ тогтоолоо

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 07


АНУ-ын Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом ой хээрийн түймрийн улмаас мужийн таван тойрогт Онц байдал тогтоожээ.

Байгалийн гамшгийн улмаас олон мянган иргэнийг нүүлгэн шилжүүлж, олон га газар шатаж, байшин, барилга үгүй болоод байна гэж Ньюсом мэдэгджээ. Онц байдлыг Фресно, Мадера, Марипоса, Сан Бернардино, Сан Диего тойрогт тогтоогоод байна. Сан Диего тойрогт гэхэд дөрвөн мянган га талбай түймэрт автсанаас дөнгөж нэг хувийг нь цурманд оруулаад байна.

Калифорнийн төв хэсэг дэх Сиерра үндэсний паркт 14.5 мянган га газар түймэрт автжээ.

Тус мужид халуун, хуурай цаг агаар тогтсон тул ой, хээрийн түймэр түргэн тархаж байгаа гэнэ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top