Калифорнийн түймэрт 1.6 сая га газар шатжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 05

АНУ-ын Калифорни мужид энэ жил дэгдсэн ой, хээрийн түймэрт нийт 1.6 сая га газар шатсан гэж тус мужийн гал түймэртэй тэмцэх албанаас мэдээлжээ.

Энэ жил тус улсад бүртгэгдсэн зургаан томоохон ой, хээрийн түймрийн тав нь хамгийн их хүн амтай энэ мужид гарчээ. Байгалийн гамшгийн улмаас 31 хүн амиа алдаж, 8450 гаруй байшин, барилга шатжээ.

2018 онд тус мужид гарсан ой, хээрийн түймэр хоёр сая орчим га газрыг хамарч, 85 иргэн амиа алдаж, 19 мянган барилга, байшинг сүйтгэж байжээ.

Калифорни муж 2010-2017 оны хооронд ган гачигт нэрвэгдсэний улмаас ойн сан нь өвчин, хортон шавьжид идэгдэж, олон сая мод үхсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top