АНУ-ын гурван мужид 100 орчим томоохон түймэр асаж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 10

АНУ-ын Орегон, Калифорни, Вашингтон мужид нийт 96 гаруй ой хээрийн түймэр нийт 1.375 сая га газрын хамран асаж байна. Гамшгийн бүсэд амьдарч буй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх тушаал ирсэн тухай АНУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх төвөөс мэдээлжээ.

Байгалийн гамшиг олон зуун байр, байшин шатааж, таван хотод асар их хэмжээний хохирол учруулж, Орегон мужид олныг хамарсан нүүлгэн шилжүүлэлт хийхэд хүргэжээ. Тус мужийн амбан захирагч Кейт Браун мэдэгдсэнээр, хэт халалт, хуурай агаар, хүчтэй салхинаас үүдэн ой хээрийн түймэр асар хурдтай өргөжиж, тус мужийн түүхэнд гараагүй хохирол авчрах төлөвтэй байна.

Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом энэ жил дэгдсэн ой хээрийн түймэр нийт 930.7 мянган га газрыг хамарсан нь тус мужийн түүхэнд гараагүй үзүүлэлт гэж онцолжээ. 2018 онд ой хээрийн түймэрт 793.2 мянган га газар шатаж байжээ. Түймэр 4 265 байшин, байгууламж шатсан бөгөөд найман хүн амиа алджээ.
НАСА агентлагаас нийтэлсэн хиймэл зургаас үзвэл, түймрийн утаа АНУ-ын баруун эрэг орчмыг бүхэлд нь бүрхжээ. Түймэр дэгдсэн зарим газарт хөрсөн дээр Цельсийн 191 хэмд хүрч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top