Калифорнийн түймэр түүхэнд байгаагүй их талбайг хамарчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 08

АНУ-ын Калифорни мужид энэ жил ойн түймрийн хэмжээ 809.3 мянган гектар талбайг хамарчээ. Энэ нь тус мужийн түүхэнд хамгийн их талбайг хамарсан ойн түймэр болсон байна.

Мужийн Гал түймэртэй тэмцэх албанаас мэдээлснээр ойн түймрийн улмаас найман хүн амиа алдаж, 3300 гаруй байшин барилга сүйджээ. Хүчтэй салхи, чийгшилт бага байгаа зэргээс болж Калифорни мужийн нутаг дэвсгэрийн ихэнх хэсэг түймэрт өртөх магадлалтай байгаа юм.

Калифорни мужийн захирагч Гэвин Ньюсом ойн түймрийн улмаас таван тойрогт онц байдал зарласан байна. Фресно, Мадера, Марипоса, Сан-Бернардино болон Сан-Диегод онц байдал хэрэгжиж эхэлжээ.

Түймрийн улмаас тус мужид олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top