УЛСТӨРЧИЙН АЛДАА | Зангиагүй уулзалтад бэлтгэлийн хувцастай морилж “БҮДЭРСЭН” ЕРӨНХИЙЛӨГЧ

2020 оны 09 сарын 09

Сэтгүүлч Дамжингийн Оюунцэцэг. Төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонин, “Өдрийн сонин”, өдөр тут­мын “Ардын эрх” сонин, News.mn сайтад парламентын сэтгүүлч, Ерөн­хий­лөгчийн Тамгын газарт хэвлэл мэдээллийн ахлах ажилтнаар ажиллаж байсан, одоо “Өглөөний сонин”-ы тоймч, “Зиндаа” сэтгүүлийн ерөнхий редактор.

Тэрбээр Монголын парламентийг 20 гаруй жил сурвалжилсан, мэргэшсэн сэтгүүлчийн хувьд түүхийн хуудаснаа бүдгэрэн үлдсэн үйл явдлуудын талаар эргэн сөхөж, Монголын улс төрчдийн алдаа оноог нь дэнсэлсэн ном бичиж байна.

“Өглөөний сонин” энэ дугаараасаа эхлэн сэтгүүлч Д.Оюунцэцэгийн “Улстөрчийн алдаа” номоос цувралаар хүргэж байна.


Дотооддоо төдийгүй гадаадад олны нүдэнд ил байж, улс орныхоо өнгө төрх, соёл, дэг жаяг, ёс заншлын хэмжүүр болж байдаг хүмүүсийн тоонд улстөрчид яах аргагүй орно. Ялангуяа олон улсын хүрээнд тэднийг ноён тэр, хатагтай тэр гэхээсээ түрүүнд Монгол Улс гэж хардаг нь зүй ёсны хэрэг. Гадаад орны Төрийн тэргүүнтэй хийх зангиагүй уулзалтыг хэт энгийн чөлөөт арга хэмжээ хэмээн үзэж хайнгадуухан хувцасласнаас болж, тэнд оролцсон монголчуудынхаа нүүрийг түлсэн хэрэг одоогоос 19 жилийн тэртээ болж билээ. Он, сараар нь хэлбэл 2001 оны 10 дугаар сарын 19-ний өглөөгүүр болсон үйл явдал.

Мексикийн нэгдсэн улсын Ерөнхийлөгч Висенте Фокс Кесада гэргий Марта Мария Сахагүн де Фокс болон бараа бологсдын хамт Монголд 80-хан минут саатаж Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди, түүний гэргий А.Оюунбилэг нартай Буянт-Ухаагийн нисэх онгоцны буудалд уулзалт товлосон юм. Хэдийгээр хоёр орны хооронд 1975 онд дипломат харилцаа тогтоогоод тухайн үед 26 жил болж байсан ч Төрийн тэргүүн нарын хэмжээнд анх нүүр тулсан нь тэр. Хоёр орны Ерөнхийлөгч нар зангиагүй уулзалт хийхээр төлөвлөсөн байв. Мексикийн нэгдсэн улсын Ерөнхийлөгч Шанхайд болсон АПЕК-ийн хуралдаанд оролцох замаараа Монголд ийнхүү түр саатаж Монгол Улсын Ерөнхийлөгчтэй өглөөний цай уухаар тохирчээ.

Зочид “Эйр Мексикана” компанийн тусгай үүргийн онгоцоор өглөөний 07 цаг 57 минутад буусан билээ. Ноён Кесада гэргийтэйгээ хөтлөлцөн алхах зуур чөлөөт уулзалтад оролцох бэлтгэлээ базааж зангиагаа тайлан халааслав. Хэдийгээр Мексикээс гарч, Ром хотоор дайран олон цагийн нислэг үйлдэж ирсэн ч Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний гэргий нартай уулзахаар Мексикийн Төрийн тэргүүн цагаан цамц, албаны хослол,хатагтай дэгжин хослол өмссөн байв. Тэгтэл манай Ерөнхийлөгч Н.Багабанди, гэргийн хамт угтан гарч ирлээ. Тэднийг хармагц үйл явдлыг сурвалжлахаар хар үүрээр очсон сэтгүүлчид хийгээд албаны хүмүүс чухам цочирдол гэгчид орж билээ.

Зангиагүй уулзалтыг хэт чөлөөт уулзалт гэж Ёслолын албанаас хэлсэн үү, ер нь л манай Ерөнхийлөгч албархуу биш харагдах гэсэн үү, улаан хүрэн өнгийн, бэлтгэлийн маягийн цахилгаантай ноолууран цамц, гэргий А.Оюунбилэг ч мөн өнгийн хослолтой очсон нь өглөөний дасгал хийж ойр зуурхан гүйж яваад шууд ороод ирсэн мэт сэтгэгдэл төрүүлэх нь тэр. Нуруугаар ч өндөр, албаны маягаар хувцаслаад цэмцийж зогсоо айлын Ерөнхийлөгчийн хажууд манай хүн бэлтгэл хийж яваад орж ирсэн тамирчин маягийн бишүүрхэнгүй зогсож харагдахыг үзсэн монголчууд өөрийн эрхгүй нүд далдирч дотроо бурхан тэнгэрээ дуудсан даа. Ядаж танхимын үүдэнд Мексикийн Ерөнхийлөгчийн бие хамгаалагч тэргүүн хатагтайнхаа хар ноолууран нөмрөгийг гар дээрээ тохсон шиг монголчуудыг сониучирхан харж зогсох. Бусад төлөөлөг­чид ч ялгаагүй монгол газар анх хөл тавьсных, юм бүрийг анхааран ширтэнэ. Ингэж Ерөнхийлөгч Н.Багабанди зангиагүй уулзалтад бэлтгэлийн хувцастай морилж “бүдэрсэн” паянтай. Үр дүнд нь хоёр орны Төрийн тэргүүн дипломат харилцаа тогтоосноосоо хойш анх удаа Монгол Улсын нутаг дэвсгэр дээр нүүр тулан уулзсан дурсгалын гэрэл зурагт манай Ерөнхийлөгч, хатагтай хоёр бэлтгэлийн хувцастай бууж түүхэнд үлдсэн.

Гэхдээ жаахан бишүүрхэнгүй эхэлсэн өглөөний цай болдгоороо болсон. Төрийн тэргүүн нар цай, жимсний шүүс ууж, бөөрөнхий махтай зоог хүртэж, алим, гадил амтархаж, виски тулгаж харилцааны асуудлуудаар санал солилцсон. Тэд Мексикийн Засгийн газрын зардлаар Монголоос цөөн тооны залуусыг дипломын дараах сургалтад үргэлжлүүлэн хамруулах, соёлын харилцааг хөгжүүлэх, дипломат болон албан паспорттай иргэд харилцан визгүй зорчих талаар хийх хэлэлцээрийн талаар ярилцжээ. Энэ зуур тэдний сэтгүүлчид монгол сэтгүүлчидтэй яриа хөөрөө өрнүүлж, Чингис хааны нутагт ирснээ мэдэж авч, Монгол банкны ерөнхийлөгч агсан О.Чулуунбат өөрийн гарын үсэгтэй тавьтын дэвсгэртүүдийг Мексикийн банкны шинэхэн танилууддаа бэлэглээд амжсан. Манай тал Мексик зочиддоо “Говь”-ийн ноолууран майк, дурсгалын зүйлс гардуулж, сэрүү орж байсан цаг тул бараа бологсдын ихэнх нь бэлгээ газар дээр нь шууд өмсөж Шанхай орохоор нисэцгээсэн юм. Мексикийн Ерөнхийлөгч Шанхайд очоод АПЕК-ийн чуулга уулзалтад үг хэлж, АНУ-ын тухай үеийн Ерөнхийлөгч Жорж У.Буш, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, БНХАУ-ын дарга Зян Зэминь, Австралийн Ерөнхий сайд Жон Ховард нарын зэрэг дэлхийн хэмжээний хүмүүстэй уулзсан байдаг.

Энэ явдлаас хойш Монголын талаас Мексикт УИХ-ын даргын хэмжээнд айлчилснаас өөрөөр хоёр тал  төр, засгийн тэргүүний өндөр дээд хэмжээний айлчлал төдийлөн хийгээгүй ажээ. Тийм болохоор одоогоор Төрийн тэргүүний хэмжээнд нүүр тулсан цор ганц уулзалтын дурсгал болж манай Ерөнхийлөгч, хатагтай хоёрын “даруухан зураг” түүх болон үлджээ. Үүнийг үзсэн мексикчүүд Монголын Ерөнхийлөгч хэтэрхий даруу хүн юм гэж хэлдэг болов уу, эсвэл ядуу орны дарга иймэрхүү даржин хувцаслаж манай Ерөнхийлөгчтэй уулзаж дээ гэдэг болов уу. Муу ч үгүй ноолууран цамц гэдэг нь зураг дээр тэгж сүрхий мэдэгдэх биш дээ. Гадаадад айлчлахдаа хувцаслалт дээрээ алдаа гаргаж биднийхээ царайг улайлгадаг УИХ-ын гишүүд ч үүнийг анзаарахад илүүдэхгүй биз ээ. Тэнд Монгол Улсын нэр л гардаг юм шүү дээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.57.95.74) 2020 оны 09 сарын 17

Ядаж хувцас нь оорт нь зохисонгvй даржин харагдаж байна . Цайвар хувцас омcохгvйдээ, бараан царайтай хvн шvvдээ. Гэхдээл биеийн тамирын омд цамц арайл бишvv.

1  |  0
Усан нүдэт(103.57.94.232) 2020 оны 09 сарын 17

Энэ Багабанди Солонгосын ерөнхийлөгч анх Манголд ирэхэд нь олон хүний нүдэн дээр Охиноо сургуульд Солонгост оруулж өгөхийг гуйгаад баллаж явсан нөхөр дөө, Монголчууд эд хөрөнгө% хувийнхаа төлөө Эх Орон гэж юмыг түй нулимахыг анх харуулсан хүн дээ. Намынхаа төлөө Монголын төрийг самарсан дараагийн ерөнхийлөгч Н.Энхбаярын суурийг тавьсан олр

2  |  0
Hulgaich(122.201.24.4) 2020 оны 09 сарын 17

Bagabandi bol uhaasaa baga zindaanii teneg hulgaich. A

2  |  0
tor(202.55.188.87) 2020 оны 09 сарын 13

muu har tsagaan horhoi bordood bhad myraaldagvi hog ochirbat gej1 mal bas bainaa deelee tos bolgoj hujaagiin shees gesen vnen baihaa

0  |  1
МХ(202.126.89.96) 2020 оны 09 сарын 17

ХУВИЙН СОЁЛ ШҮҮ ДЭЭ ЭНЭ ЧИНЬ!!!

1  |  0
Zochin (202.55.188.84) 2020 оны 09 сарын 17

Eslol hariutsan hun yamar huvtsastai orohyg darga saiddaa heldeg yum. Tur zasag eslol hariutsan albatai baidag ni iim uchirtai shuu dee. Yumaa olj bichee

0  |  1
Zochin (202.55.188.84) 2020 оны 09 сарын 13

Iim uulzalt zohion baiguulahad huvtsaa uridchilj tohirdog shuu dee. Medehgui bol Gadaad Yamnaas asuugaad medchih heregtei. Humuusiin tolgoig erguulj iim yum bichij suuh gej

1  |  1
Irgen(70.181.124.42) 2020 оны 09 сарын 10

Bagabandi gedeg hyniig ouytolgoigoos salgah chadahgyi yum daa.ene hyn ulsaa hudaldsan luivar orilood undur calin avch suvdaa ichdeggyi yum baihdaa.uul mongol ulsaa tuluuluh uur eh ornoo gesen hyn baih l estoi doo.uls oron maani hezee cegcreh yum boldoo

0  |  0
He(172.56.42.98) 2020 оны 09 сарын 10

Mafiin tolgoilogch.

0  |  0
Зочин(203.91.115.53) 2020 оны 09 сарын 17

Багабандийн тэнэгийнх байлгүй дээ. Ойр шадар үйлчилдэг хүмүүс нь хэлдэггүй юм байх даа. Хувцас ч яахав ээ дүүрч. Харин Багабанди бол тун базаахгүй гар. Элбэгээ шиг өлөн бас хашгируулаад байхгүй ч тун ёозгүй гар. Би энэ хүнд дургүй.

3  |  0
Багш (103.26.194.112) 2020 оны 09 сарын 17

Протколоор зангиагүй уулзалт л гэсэн бол ингэж хувцаслаж болно. Мексикийн ерөнхийлөгч аян замд яваа хүн, манай ерөнхийлөгч гэрээсээ ирж байгаа хүн. Зангиагүй дипломат уулзалтын талаар А-гүй сэтгүүлч байна. Тэгээд ч Багабанди ийм юманд хөнгөн хоомой хандах хүн биш. Хэт бассан, үйл хүндэтгэсэн шинжтэй байвал зочин ерөнхийлөгч шууд буцаад алхчихаж ч бас болно. Тэгээгүй, товлосон уулзалт болдгоороо болсон байна. Тэгээд ч биеийн тамирын бэлтгэлийн хувцас биш, үндэсний бренд ноолууран хувцас. Ичгүүр гэж бичиж байгаа тэнэгээс би бас ичиж байна аа.

3  |  5
зочин(203.91.112.133) 2020 оны 09 сарын 17

ичгүүр

1  |  2
mn(202.131.243.186) 2020 оны 09 сарын 17

гэнэдэж л хөөрхий

1  |  1
yamar goyo biche be(202.70.44.146) 2020 оны 09 сарын 13

yamar snirhotoi yum be

1  |  1
Top