УНТЭ-ийн удирдлагыг хувийн дансаар ХАНДИВ АВЧ, ЗАРЦУУЛСАН хэргээр шалгаж эхэллээ

Б.Цог | Zindaa.mn
2025 оны 12 сарын 24

УНТЭ-ийн дарга 100 жилийн ойгоороо хууль бусаар санхүүгийн зохион байгуулалт хийж, хандивын үйл ажиллагаа явуулж, зарцуулсан гэх асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж эхэлжээ.

Тодруулбал, Тус эмнэлгийн 100 жилийн ой өнгөрч буй 2025 оны аравдугаар сард тохиосон.

Энэ үйл явдлыг тохиолдуулан УНТЭ-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Бямбасүрэн нь ойн баярын үй ажиллагааны зардал, төсөв бүрдүүлэх зорилгоор ажилчдаас хандив авах, өөрсдийн боломжит байдлаар гадагш мэдээлэл сурталчилгаа хийх үүрэг өгчээ.

Түүнчлэн тасаг, төвийн дарга эрхлэгч нарт тодорхой хэмжээний буюу 20-30 сая төгрөгийн санхүү бүрдүүлэх үүрэг даалгавар өгсөн гэх бөгөөд энэ дагуу эмнэлгийн эмч, ажилтнууд үйл ажиллагааны зардлыг бүрдүүлэхээр ажиллаж эхэлсэн байна.

Шалгалтаар, тухайн цугласан мөнгөн хөрөнгийг хувийн дансаар авсан болох нь тогтоогдсон гэх ба зарцуулалтыг нягтлуулахаар хуулийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.

Сануулахад, тус эмнэлэг нь ажилтныхаа цалинг “үндэслэлгүй” нэмж, уг баримтыг шүүхэд хүргүүлэн, бусдаас их хэмжээний мөнгө нэхэмжилж байсан тухай мэдээллийг өмнө нь бид хүргэж байсан. Тэгвэл энэ мэт хууль бус, хувийн үзэмжийг баримталж, ажиллаагүй ажилтанд цалин нэмж, хуурамч баримт бүрдүүлэн шүүхэд хүргүүлдэг  албан тушаалтнуудын өмнөөс БАЯР НААДАМ, СУРТАЛЧИЛААНЫ санхүү төсвийг эмч ажилтнуудаас бүрдүүлж байгаа нь хэр зохистой вэ. 

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ахмад настан(103.229.121.195) 2026 оны 01 сарын 01

Бичсэн хүн нь ойлгомжгүй сонин матаас бичдэг юм вэ. 100 жилд олон зуун эмч ажилтанууд ажилласан байж таарна тэтгэвэрийн маш олон ахмадууд байгаа тэднээ баярлуулахад мөнгө хэрэгтэй төсвийн мөнгө зарцуулж болохгүй хандив авахаас өөр яах вэ . Сайхан баримтат кино хийсэн байсан ТВ р гарсан олон түмэн үзсэн.

0  |  0
Зочин(103.57.95.222) 2026 оны 01 сарын 01

Энд буруу зүйл байхгүй. Албаны дансаар хандивын мөнгө авбал Сангийн яам гаргаж өгөхгүй, өөр яах юм бэ?, санхүүгийнхээ дүрэм журмыг уян хатан хүн хэрэгт хийхгүй байхаар журамлах шаардлагатай. Баяр тэмдэглэхэд төсвөөс санхүүжилт хийдэггүй байж, ийм шог шалтгаанаар шалгаж, дарамталдаг аа болино уу!!!

2  |  0
Бирд(103.229.122.219) 2026 оны 01 сарын 02

Энэ эмнэлгиин удирдлагууд бүгд хувиин эмнэлэгтэй. Өвчтөнөө үзчихээд үтгэлжлүүлээд өөрсдиин эмнэлэгрүү шилжүүлж мөнгө саадаг шунал нь дэндсэн хүмүүс шү. Ялангуяа энэ зураг нь бга хүн бл их шуналтай.зэвүүн хүндэ..Иим л хүмүүс хөөцөлдөж бгад гавъяат авдаг ичдэггүй шаарнууд..

3  |  0
Зочин(103.212.118.85) 2026 оны 01 сарын 02

Энэ ч харин ил тод юм бна. Хүний тэтгэмжийн мөнгө 3 жил болоход өгөхгүй, идчихээд дээд шүүхээр шийдүүлдэг ч ЭМГ-ын дарга ч байсан даа.Тэдэнд ямар ч хариуцлага тооцдоггүй байсан доо.

1  |  1
Зочин (202.126.89.56) 2026 оны 01 сарын 02

Энэ авгай тэгээд гавьяат шуналтан байна.

2  |  0
Зочин (202.9.46.27) 2026 оны 01 сарын 02

Олон жил ажилласан асрагч сувилөгч нар нь төрийн одон мёдалын хэлтэрхий ч олж зүүгээгүй бж үүрэг гүйцэтгэгч залилан үйлдэгч энэ авгөй гаюьяат эмч авсан биз дээ.Буяндаа бузар хийсээ булай юмаа.

3  |  0
Зочин (66.181.177.75) 2025 оны 12 сарын 31

Энэ эмнэлэгт бүтэх нэг ч дарга алга бүгд л идэж ууж тор бариж орсон хүмүүст л сайн үнэн ч ажилсан хүн бол хүн биш шүү би биеээрээ туулсан тэр үед хүний нөөц дарга Саран цэцэг нийтлэг үйлчилгээний дарга Уранаа Амбулаторийн дарга Баярмаа гээд дандаа авилга авсан хүмүүс байсан одоо ч зарим нэг нь сайн хүний дүрээр байж л байна олон хүнийг золиос болгож яваа хүмүүс дээ яаж сайн явдаг байна аа хөөрхийдөө тэтгэвэрт гараад хүний данснаас хасагдах байж

1  |  0
Иргэн(103.57.95.28) 2025 оны 12 сарын 31

Ой, хандиваар далимдуулж хулгайлах болжээ дэ

1  |  1
Зочин(202.55.188.43) 2025 оны 12 сарын 31

Яам нь хийхгүй гэж хориг тавихлээр нөгөө хэд нь шинэ жил тэмдэглэх гээд байгаа байлгүй дээ.

1  |  0
Иргэн (66.181.185.149) 2025 оны 12 сарын 25

Зайлуул өөртөө гэрлүүгээ зөөгөөгүй бол ч яаахав !!! МАН мафиуудтай яааж зэрэгцхэв дээ!!

3  |  1
Эрдэнэ (66.181.186.208) 2025 оны 12 сарын 26

Чинбүрэн шиг л юм байна ккк

2  |  0
САРАН(66.181.166.213) 2025 оны 12 сарын 24

Ойгоор мөнгө хийгээд асуудлыг нь ярихаар тэтгэврээ авчихдаг хүн байсан / Улсын сургууль шүү, 60 жилээр/ шагнал гэж ёстой худлаа. 40 жил үр бүтээлтэй ажилласан хүний оронд 2 жил ажиллаад алдаа гаргасан хүн ч авч байх шиг. Үнэн юм алгаа.

0  |  0
Zochin(202.126.88.129) 2025 оны 12 сарын 25

Emch bhda belen mungu avdag bsn da

3  |  1
zochin(202.126.88.129) 2025 оны 12 сарын 25

Emch bhdaa belen mungu nehej avdag bsn

2  |  1
Top