АНУ-ын эрдэмтэд энгийн ханиад хэлбэрээр илэрдэг риновирус А хүрээний томуугийн вирусийг тархахаас сэргийлдэг болохыг тогтоожээ.
“The Lancet Microbe” сэтгүүлд мэдээлснээр, риновирусний халдвар амьсгалын замын хурц халдварт өвчний нэгэн төрөл бөгөөд таван хоногоос хоёр долоо хоног хүртэл үргэлжилдэг ханиадны хэлбэрээр илэрдэг байна. Йелийн их сургуулийн анагаах ухааны сургуулийн судлаачдын явуулсан эмнэлзүйн туршилтын дүнд риновирус нь А хүрээний томуугийн вирусний тархалтаас сэргийлдэг гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Нэг төрлийн вирус нөгөө төрлийн вирусийг дарангуйлах үзэгдлийг эрдэмтэд эртнээс илрүүлсэн ч дээрх хоёр вирусийн харилцан нөлөөллийг анх удаа тогтоосон байна.
Сэтгэгдэл ( 0 )