ДЭЛХИЙГ ӨӨРЧИЛСӨН 13 эмэгтэй

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 23

Эмэгтэйчүүд нийгэмд болж буй зүйлд нөлөөлсөн түүх багагүй бий. Эдгээр 13 эмэгтэй дэлхийн түүхэнд нөлөөлжээ.


Маргарет Тэтчер

Их Британийн анхны эмэгтэй Ерөнхий сайд. Энэ эмэгтэй Их Британийн Ерөнхий сайдын албан тушаалыг эрэгтэй Ерөнхий сайд нараас ч илүү хугацаагаар хашсан. 1979-1990 онд Ерөнхий сайд байсан “Төмөр хатагтай” хүмүүсийг удирдаж, зөрчилдөөнийг шийдэх чадвараараа дэлхийн түүхэнд бичигдсэн.

Диана гүнж

Эмгэнэлтэй дууссан богинохон амьдралдаа хүмүүсийн зүрх сэтгэлийг байлдан дагуулаад зогсохгүй ДОХ-ын эсрэг тэмцэж амжсан эмэгтэй бол Диана.

Амелия Эрхарт

1932 оны тавдугаар сарын 20-нд энэ эмэгтэй Атлантын далайг “Локхид-Вега” онгоцоор ганцаараа хөндлөн туулсан.

Рут Хэндлер

1959 онд Барби хүүхэлдэйг зохион бүтээсэн эмэгтэй. Тэрээр хүүхэлдэйг Барбара охиныхоо нэрээр нэрлэжээ.

Тереза эх

Сайхан сэтгэл, өөрийгөө золиослохын гайхалтай жишээ. Тусламж шаардлагатай хүмүүст тусалснаараа дэлхийд гайхагдсан эмэгтэй юм.

II Элизабет

1953 онд хатан сэнтийд суусан энэ эмэгтэй эрэгтэйчүүдээс ч илүү олон жил төр барьж байгаа хатан хаан.

Роуз Макгоуэн

Жүжигчин эмэгтэй эхлээд Харви Вайнштейны хүчирхийллийн эсрэг тэмцсэн. Үүний дараа #MeToo эрин эхэлсэн юм.

Элеонора Рузвельт

Хамгийн олон жил АНУ-ын Тэргүүн хатагтай байсан эмэгтэй. Нөхөр Франклин Рузвельтийгээ гурван удаа Ерөнхийлөгчийн албан тушаалд байхад иргэний эрхийн төлөө тэмцсэнээрээ алдартай эмэгтэй.

Анна Франк

Охин нацистын түрэмгийллийн үед өдрийн тэмдэглэл хөтөлсөн. Хоргодох газар болон хорих лагерийн амьдралын талаар бичдэг байв. Тэрээр суллагдахад гурван сар үлдээд байхад энэ хорвоод байхгүй болсон ч түүний эмгэнэлт түүх дэлхийд алдартай болсон юм.

Кэтрин Хепберн

Жүжигчин бүсгүй 1930-аад онд кино ертөнцийг байлдан дагуулсан. Шийдэмгий байдлаараа алдартай энэ эмэгтэй киноны баатруудын талаарх төсөөллийг бүрэн өөрчилж, дөрвөн “Оскар” авсан юм.

Фрида Кало

Түүхэн дэх хамгийн алдартай зураач эмэгтэй.

Коко Шанель

“Chanel” загварын ордон өдгөө улам алдартай болсон. Энэ эмэгтэй хамгийн стиллэг эмэгтэйгээс гадна гялалзсан бизнес эрхлэгч гэдгээрээ түүхэнд алдартай.

Мэрилин Монро

20 дугаар зууны нэгэн бэлгэ тэмдэг.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top