Ашигт малтмал, газрын тосны газраас олон хууль тогтоомж зөрчиж, иргэдийн эрх ашгийг хөсөрдүүлсэн Өмнөд Солонгосын 100 хувийн хөрөнгө оруулалттай “АГМ майнинг” ХХК-ийн ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалснаа албан ёсоор танилцуулжээ.
Өмнөговь аймгийн Гурвантэс суманд үйл ажиллагаа явуулдаг “АГМ Майнинг” ХХК-ийн үйл ажиллагаа байгаль орчинд хохирол учруулсан нь баримтаар тогтоогдож, тус компанийн хууль зөрчсөн үйлдлийн улмаас Торомхоны нүдний рашаан ширгэж, олон км үргэлжлэх уул толгод эргэж нөхөн сэргээгдэхгүйгээр сүйтгэгдсэн байсан юм. Компанийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг иргэд, орон нутгийн удирдлага, иргэний нийгмийн байгууллагуудаас гаргаж, улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас энэ тухай саналыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Ашигт малтмал, Газрын тосны газарт хүргүүлээд байсан юм.
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Засаг дарга, Гоёот багийн Засаг дарга нарын албан бичиг, нутгийн 531 иргэдийн хүсэлтээр БОАЖЯ-наас Ажлын хэсэг гарган ажиллаж байв. Байгаль орчин, Аялал жуулчлалын сайдын 2019 оны тушаалаар байгуулагдсан уг Ажлын хэсэг компанийн үйл ажиллагааг шалгаад, хууль тогтоомж зөрчсөн гэж үзсэн. Тухайлбал, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дуаар зүйлийн 56.1.5 дахь заалтын дагуу байгаль орчинд хортой нөлөөлсөн, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ хангалттай биелүүлээгүй, байгаль орчинд ноцтой хохирол учруулсан болох нь тогтоогджээ.
Тусгай зөвшөөрлийг нь цуцлах ашигт малтмалын лиценз нь Тост, Тосон бумбын нурууны Алтан орчим дахь тусгай зөвшөөрөл, MV-017452 дугаартай Ямаан усны хярын алтны үндсэн орд, Тамгатын зэс, цайрын ордны тусгай зөвшөөрөл багтаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 4 )
Gazar shoroon deeree gadaad dotood har shar huvalzuudiin bogs dolooj amidardag Mongol mankuur booluud .\nHogjson ornuudad modnii mochir hugalahad yal avdag. Mongon torguul toldog.\nOvchilson hogshirson modiig unagaj tairch zailuulah bolohod hotiin darga tushaal gargaj Akt bichdeg
ингэтлээ сүйтгүүлэхээс нь өмнө цуцалчихгүй яасан уддаг юм бэ? АМГТГазрын нэг хэлтсийн даргын шийдчих хэмжээний ажил байсан бнашд энэ газар яаж эхнээсээ энэ ууланд лиценз олгож чадсан байнаа?
solongosuud bol bolovson hujaa. Yu l baina.avna udne nuraana.
хайран рашаан ширгээгээд уул усны хараал хүрвэл таармаар шуналтангууд юм даа