Калифорнид түймрийн улмаас гурван хүн амиа алджээ

2020 оны 09 сарын 29

Америкийн Калифорни мужийн хойд хэсэгт ойн түймрийн улмаас хамгийн багадаа гурван хүн амиа алджээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр түймрийн талбай 5.9 мянган га газрыг хамарсан байна.

Түймрийн улмаас 1.2 мянган хүнийг нүүлгэн шилжүүлжээ.

Өмнө нь АНУ-ын баруун эрэгт ойн түймрийн улмаас 28 хүн амиа алдсан билээ.

“CNN” агентлагийн мэдээлснээр Калифорнийн ойн түймэр тус мужийн түүхэнд хамгийн том нь болжээ. Калифорни мужаас гадна Вашингтон, Орегонд ойн түймрийн улмаас хүмүүсийн амь эрсэдсэн байна. Тэдний дунд хүүхдүүд байжээ.

АНУ-д түймрийн улмаас мөн олон хүн ор сураггүй алга болсон билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top