Улсын дуурь бүжгийн эрдмийн театр 58 дахь удаагийн улирлын нээлтээ Монголын сонгодог бүтээл болох Б.Дамдинсүрэнгийн “Учиртай гурван толгой” дуурь, Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетаар эхлүүлэх гэж байна. “Учиртай гурван толгой” дуурийг ирэх аравдугаар сарын 3-нд, “Үйлийн гурван толгой” балетыг аравдугаар сарын 4-нд тус тус тоглох аж.
УДБЭТ залууст Монголын уламжлалт өв соёлыг сонгодог бүтээлүүдээрээ дамжуулан таниулах зорилт тавин ажиллаж байгаагаа мэдэгдлээ.
УДБЭТ-ын 58 дахь улирлын нээлтийн үйл ажиллагааны тоглолтын Удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Мөнхболд, туслах найруулагчаар Гавьяат жүжигчин Х.Гэрэлчимэг, хөтлөх найруулагч Соёлын тэргүүний ажилтан Б.Туул нар ажиллах юм байна.
Тасалбар суудлын зэрэглэлээс хамааран 10-30 мянган төгрөгийн үнэтэй байх аж.
"УЧИРТАЙ ГУРВАН ТОЛГОЙ" ДУУРИЙН ДҮРҮҮДЭД:
Юндэн (Жирийн ард) – Л.Бүүвэйбаатар,
Нансалмаа (Юндэнгийн сүйт бүсгүй) – Ш.Наранчимэг МУСТА ,
Хоролмаа (Юндэнд сэтгэлтэй бүсгүй) – С.Мөнгөнцэцэг
МУГЖ, Балган (Хошуу ноён) - О.Хүрэлбаатар МУСТА,
Худалдаачин – Э.Отгонбат,
Дууч – Б.Мөнхбаатар МУГЖ,
Ц.Мөнхболд УГЗ,
Хуурч – Ард өвгөн – Ө.Цэрэнчунт МУСТА,
Замын тосуул - Д.Эрдэнэ-Очир СТА,
Б.Алтанхуяг МУСТА,
Бүүвэйч - Г.Доржхорол МУГЖ,
Согтуу ноён – М.Даваадорж МУСТА,
Балганы дагуулууд- С.Бат-Эрдэнэ СТА, Л.Болдцэрэн, Б.Монголхүү, Г.Дашчанрав, Э.Мөнхтөр,
Хатад - Г.Энхцэцэг МУСТА, Ж.Иймаа,
Лам – Н.Төмөрсүх МУСТА,
Юндэнгийн дагуулууд – Э.Амарсайн, Б.Энхсайхан МУСТА, УДБЭТ-ийн найрал дуучид, Симфони найрал хөгжимчид оролцоно.
"ҮЙЛИЙН ГУРВАН ТОЛГОЙ" БАЛЕТЫН ДҮРҮҮДЭД:
Юндэн (Жирийн ард) - А.Эрдэнэболд МУСТА,
Нансалмаа (Юндэнгийн сүйт бүсгүй) – Б.Саруул МУСТА,
Хоролмаа (Юндэнд сэтгэлтэй бүсгүй) - Б.Баасансүрэн МУСТА,
Балган (Хошуу ноён) - Э.Эрдэнэжаргал МУСТА,
Ноён - М.Од МУСТА,
Хатан - Э.Ууганцэцэг,
Өвгөн сахиул - С.Ганбат МУСТА,
Бор охин - Ч.Дүүрэнжаргал,
Худалдаачин - Т.Хан-Очир
Сэтгэгдэл ( 0 )