УДБЭТ-ын 60 жил: “Хурмастын Дагина“ балетыг тоглох гэж байна

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 27

Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр 60 жилийн ойн хүрээнд олон шинэ дуурь, балетаар үзэгчдэдээ бэлэг болгон барихаар төлөвлөжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Ж.Вердигийн “Макбет” дууриар урын сангаа баяжуулсан бол зургаадугаар сард сонгодог балетын уран сангаа “Хурмастын Дагина” балетаар нэмэх гэж байна. “Хурмастын Дагина” балетыг Соёлын тэргүүний ажилтан Б.Баярмагнайн цомнолоор МУАЖ.Энхтайван хөгжмийг нь бичжээ.

ДБЭТ-ын тайзнаа 1990 оноос хойш Х.Билэгжаргалын “Бөртэ чоно”, Ц.Нацагдоржийн “Гүюг хаан”, А.Батдэлгэрийн “Арванхоёр жил”, Б.Шаравын “Зуурдын орон”, С.Соронзонболдын “Их домог”, А.Батдэлгэрийн “Гэсэр Номун хан”, “Тэнгэрийн ташуур” зэрэг үндэсний сонгодог долоон бүтээл тавигдаж байжээ. “Хурмастын Дагина” бүтээл нь Монголын театрын түүхийн хуудсыг баяжуулах түүхэн уран бүтээл болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top