Висконсинд оршуулгын ёслолын үеэр гал нээжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 01

АНУ-ын Висконсин мужийн Милуоки хотод буун дуу гарч, хамгийн багадаа долоон хүн шархаджээ. “Associated Press” агентлагийн мэдээлснээр нэгэн этгээд оршуулах ёслол дээр машинаасаа гал нээсэн байна.

Шархадсан долоон хүний биеийн байдал хэвийн байгаа гэнэ. Цагдаагийнхан буутай этгээдийг хайж байгаа аж.

Өмнө нь Флорида мужийн Жексонвилл хотод буун дуу гарч, нэг хүн амиа алдаж, нэг хүн шархадсан билээ. Амиа алдсан эмэгтэй болон шархадсан эрэгтэй "Amazon"-ы ажилтнууд байжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top