Дэлхийд гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид ямар нэгэн хэлбэрийн хүчирхийлэлд өртдөг гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш 1995 онд Бээжин хотноо болсон Эмэгтэйчүүдийн асуудлаарх дэлхийн бага хурлын 25 жилийн ойд зориулсан Ерөнхий ассамблейн өндөр хэмжээний хуралдаан дээр мэдэгджээ.
Дэлхийн улс орнууд Бээжингийн тунхагт дэвшүүлсэн томоохон зорилтуудын бүгдийг нь биелүүлээгүй гэж Гутерриш сануулжээ. Түүний мэдэгдсэнээр, жил бүр 18 нас хүрээгүй 12 сая эмэгтэй хүүхэд нөхөрт гарч байна. Дэлхийн зарим өнцөг буланд амь насаа алдаж буй эмэгтэйчүүдийн тоог цэргийн ажиллагаатай зүйрлэхүйц байна. Тухайлбал, 2017 онд өдөр бүр дунджаар 137 эмэгтэй гэр бүлийнхээ гишүүдийн гарт алтан амиа алджээ.
Эмэгтэйчүүд өнөө хэр энх тайван, уур амьсгал асуудлаарх яриа хэлэлцээ, шийдвэр гаргах үйл явцад оролцож чадахгүй л байна гэж НҮБ-ын тэргүүн тэмдэглээд дэлхий дахинд эмэгтэйчүүд нөхрийнхөө хууль ёсны эрхийн дөнгөж 75 хувийг л эдэлж байна гэж онцолжээ.
Дэлхийн банкны тооцоолсноор, бүх насныхаа туршид олох орлогын хэмжээний тухайд хүйсийн тэгш байдлыг хангахад 150 жил шаардагдах бол энэ ялгааг арилгаснаар хүн төрөлхтөнд нийт 172 их наяд ам.доллар авчрах юм гэж Гутерриш тодруулжээ.
Сэтгэгдэл ( 0 )