Чилийн нийслэл Сантьяго хотод болж буй жагсаалын үеэр цагдаа нар 16 настай нэгэн хүүг гүүрнээс шидсэн хэрэг гарчээ. Хүү Мапочо голын цементэн суваг руу унаж, ухаангүй хэвтэж байгаа нь дүрс бичлэгт үлджээ. Түүнийг ухаан орсны дараа гал түймэртэй тэмцэх албаныхан эмнэлэгт хүргэсэн байна.
Чилийн цагдаагийн албаны хэвлэлийн төлөөлөгч, генерал Энрик Монрас хүү тэнцвэрээ алдаж, өөрөө унасан байж болзошгүй гээд гэхдээ цагдаагийн алба хаагчид буруутай нь тогтоогдвол болсон хэрэг явдлын төлөө хариуцлага хүлээхийг үгүйсгээгүй байна.
Гэгээн Мариагийн эмнэлэгт хүргэгдсэн хүүгийн биеийн байдал тогтвортой байгаа аж.
Өнгөрсөн оны аравдугаар сараас үргэлжилж буй нийгмийн тэгш бус, шударга бус байдлыг эсэргүүцсэн жагсаалыг тараахын тулд Чилийн хууль хүчнийхэн балмад үйлдэл гаргаж байгааг олон улсын хэмжээнд шүүмжилж байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд хууль хүчнийхэн хүний эрхийг зөрчсөн гэх нийт 8575 хэрэг бүртгэгдсэн бөгөөд дөнгөж 16 цагдаагийн алба хаагч үүний төлөө хариуцлага хүлээсэн байна.
Сэтгэгдэл ( 2 )
Manaid ch udku iim zuil boloh bolno Irgedeeree togloj hanahgui bgaa luivarcjidaa
Mongoliin turuus baychigchid eh ornoo hydaldagsadtai ydahgvi ard tvmen tesehee baihaaraa alaltsah tsag aisyi iim l bolno bolohoos ch aragvi tesene tesen gehed arail bolj baigaa .Yamarch hyyli garsan niigemee boddogvi olgiarhyydiig boddog yls .Delhiid Mongoloos uur yls baihgvi.