
Оросын нэрт уран гулгагч Евгений Плющенко болон түүний эхнэр Яна Рудковская нар хоёр дахь хүүгээ өлгийдөн авчээ. Тэд тээгч эхийн тусламжтайгаар хүүхэдтэй болсон байна. Продюсер бүсгүй, олимпын аварга нар хүүдээ Арсений Плющенко гэх нэрийг өгчээ.
Яна Рудковская ийнхүү дөрвөн хүүгийн ээж болж байгаа талаараа цахим хуудсандаа бичжээ. Тэрбээр өмнөх гэрлэлтээс нь төрсөн хоёр хүү болон Евгений Плющенкотой гэрлээд төрсөн долоон настай Саша гэх хүүтэй. Тэгвэл Евгений Плющенко өмнөх гэрлэлтээс нь төрсөн нэг хүүтэй билээ.




Сэтгэгдэл ( 1 )
Хөөрхөн юм бэ дээ.