Нобелийн шагнал олгох хорооноос энэ жилийн Анагаах ухааны Нобелийн шагналыг гепатит С вирусийг судалсан Харви Алтер, Майкл Хьютон, Чарльз Райс нарт олгохоор шийдвэрлэжээ.
Тэдний судалгааны ачаар архаг гепатит вирусээр үүдсэн өвчний уг шалтгааныг тодруулж, шинжилгээ болон эм бэлдмэл гарган авахад ихээхэн тус дэм болсныг шагнал олгох хорооноос онцолсон байна.
Харви Алтер, Чарльз Райс нар нь Америкийн эрдэмтэн бол Майкл Хьютон нь Британийн эрдэмтэн ажээ.
Өнгөрсөн жилийн Анагаах ухааны Нобелийн шагналыг мөн л америкийн хоёр, британийн нэг эрдэмтэн хүртэж байсан юм. Тэд хүний эсүүд хүчилтөрөгчийн хүртээмжийг хэрхэн мэдэрч, дасан зохицдог болохыг олж тогтоосон билээ.
Дэлхий хамгийн нэр хүнд бүхий Нобелийн шагналыг 1901 оноос хойш 110 дахь удаагаа олгож байна. Энэ хугацаанд нийт 219 хүн энэ салбарт дээрх шагналыг хүртжээ.
Шведийн зохион бүтээгч Альфред Нобелийн нэрэмжит уг шагналыг 10 сая Швед крон буюу 1.1 сая ам.доллар дагалддаг юм.
Эх сурвалж: NBC News
Сэтгэгдэл ( 0 )