“GUCCI” брэнд дауны хам шинжтэй бүсгүйг нүүр царайгаараа сонгов

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 06

“GUCCI” брэнд дауны хам шинжтэй Элли Голдштейн гэх бүсгүйг шинэ нүүр царайгаараа сонгожээ. Тус брэндийнхэн нийтлэг үнэлэмжээс өөр гоо сайхан байдаг гэдгийг харуулахыг зорьдог. Тэд өмнө нь арьс цайх өвчтэй хүүхдүүдийг сурталчилгаандаа оролцуулсан бол энэ удаад дауны хам шинжтэй модель бүсгүйг олжээ.

“GUCCI”-гийнхэн дэлхийн гоо сайхны чиг хандлагыг өөрчлөх эхлэлийг тавьж, Элли Голдштейнийг Их Британиас эхэлж буй “GUCCI Beauty” болон “Photo Vogue” фестивалийн “GUCCI Beauty Glitch” төслийн гол моделиор сонгожээ.

“GUCCI”-гийн од болж, “Vogue” сэтгүүлийн нүүрийг чимж байгаа 18 настай Элли Голдштейн нь Дауны синдромтой төрсөн, “GUCCI” болон “Vogue”-гийн нүүр царай болж байгаа анхны Дауны хам шинжтэй модель юм. Түүний эцэг эх нь охиныхоо амжилтыг агууд тооцож байгаа бол шинжээчид загварын ертөнцөд том өөрчлөлт гарч байна хэмээн дүгнэж байна.

Их Британид төрсөн модель бүсгүй багаасаа өөрийн хичээл зүтгэлээр загварын ертөнцөд хөл тавьж, 2017 оноос “Zebedee Management” загварын агентлагт ажиллаж эхэлжээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Z(202.9.46.8) 2025 оны 03 сарын 13

Энэ дэлхий ертөнц ч сонин болохнээ

1  |  0
Top