Физикийн салбарын Нобелийн шагналтнууд тодорлоо

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 07

Энэ жил физикийн салбарын Нобелийн шагналыг физикч Рожер Пенроуз /Их Британи/, астрофизикч Райнхард Хенцел /Герман/, одон орон судлаач Андреа Гез /АНУ/ нар хүртлээ.

Британийн физикч, математикч Пенроуз хар нүхний үүсэл, онцлог чанар Алберт Эйнштейны харьцангуй онолыг баталж буйг нээсний төлөө, Хенцел, Гез нар Сүүн замын төвд асар хүнд жинтэй нягт объект нээсний төлөө энэхүү нэр хүндтэй шагналын эзэд болжээ.

Харьцангуйн ерөнхий онол нь асар их таталцлын хүчтэй сансрын биет болох хар нүхнүүд бодит байдалд байдаг гэсэн таамаг дэвшүүлдэг. Гэтэл энэ онолыг дэвшүүлсэн Алберт Эйнштейн өөрөө үүнд итгэдэггүй байжээ. 1965 онд Рожер Пенроуз хар нүхнүүд байдгийг нотолж, тэдгээрийн бүтцийг нарийн дүрсэлж, тодорхойлсон байна. Андреа Гез, Райнхард Хенцел нарын шинжлэх ухааны ололт нь манай Сүүн зам галактикийн төвд одон орон судлаачдын нэрлэдгээр “Нум А*” гэх асар хүнд жинтэй объекттой холбоотой. Энэ объект нарнаас дөрвөн сая дахин хүнд бөгөөд халуун хийнээс бүтсэн үүлээр хүрээлүүлдэг байна. “Нум А*” нь дурайн авайд үзэгддэггүй хэдий ч эрдэмтэд түүний маш хурц цацраг туяаны тусламжтай олж мэджээ. Гез, Хенцел нарын тэргүүлсэн багууд энэхүү объектыг хийн үүлийг нэвтлэн хэрхэн харж болохыг бодож олжээ. Энэ жилийн Нобелийн шагналтнуудын нээлт нягт бөгөөд асар хүнд жинтэй сансрын объектуудын судалгаанд шинэ боломж, хязгаарыг нээсэн. Гэсэн хэдий ч тэд маш олон асуултыг нээлттэй үлдээж, цаашдын судалгаанд урам зориг өглөө гэж Нобелийн хорооны тэргүүн Дэвид Хэвилэнд онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top