Өнөөдөр ирэх иргэдийг “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлана

2020 оны 10 сарын 12

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц 10:47 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 19:00 цагт газардах хуваарьтай байна.

Тус онгоцоор 269 иргэн эх орондоо ирнэ. Үүнээс бага насны хүүхэдтэй гэр бүл-68, жирэмсэн-асран хамгаалагчтай-6, өндөр настан-29, хөгжлийн бэрхшээлтэй-1, эрүүл мэндийн шалтгаантай-30, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-135 иргэн байна.

Иргэдийг ХӨСҮТ болон “Тоёоко Инн” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top