Т.Баярхүү: Амны хаалтаа авч үйлчлүүлдэг газруудын үйл ажиллагааг хязгаарласан

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 16

Улсын онцгой комисс (УОК)-оос мэдээлэл хийж байна.

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Үйл ажиллагааг нь нээсэн худалдаа, үйлчилгээний салбаруудын цагийн хуваарьт зохицуулалт хийхээр болсон. Ресторан, түргэн хоолны газар, цайны газар, буфетыг 2021 оны зургаадугаар сарын 17-ны өдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатайгаар заалаар үйлчлэхийг хориглож, амралтын газар, жуулчны баазын үйл ажиллагааг долоо хоног хязгаарласан. Битүү орчинд халдвар тархах эрсдэлтэй. Тухайн орчинд хүн амны хаалтаа авдаг учир халдвар тархах эрсдэлтэй" гэлээ.

Эдгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг долоо хоногоор хязгаарлалаа гээд халдвар буурах эсэх талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбоотойгоор амны хаалтаа авч үйлчлүүлдэг газруудын үйл ажиллагааг хязгаарлаж байгаа. Амралт, жуулчны газарт зөвхөн гэр бүлийн гишүүдээрээ очиж үйлчлүүлэхийг зөвшөөрч байгаа. Гэвч төгсөлтийн баяр тэмдэглэх зэргээр бөөгнөрч байна" гэсэн хариултыг өглөө.

УОК-оос мэдээлснээр Улаанбаатар хотын хэмжээнд явуулын 40 амбулатори ажиллаж, гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүст эрүүл мэндийн тусламж үзүүлж байгаа аж.

ШУУД ҮЗЭХ
 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.184.108) 2021 оны 06 сарын 16

ТӨРИЙН БАНКААР ҮЙЛЧЛҮҮЛСЭН ЧИНЬ МАСКА АВ ЗУРАГ АВДАГ ЁБОЛСОН ГЭЭД АЙХ ЮМ.

0  |  0
6(202.9.40.182) 2021 оны 06 сарын 16

Гадаа задгай талбайд үйлчлэхийг нь зөвшөөрвөл яасан юм террастай зайтай 5 6р үйлчилдэг байхаар.

0  |  0
Top