ADFIAP 43 дахь удаагийн хурлаа зохион байгуулж, МУХБ амжилттай оролцлоо

Админ | Zindaa.mn
2020 оны 11 сарын 03


Монгол Улсын Хөгжлийн банк нь Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн санхүүгийн байгууллагуудын холбоо (ADFIAP)-нд 2013 онд элссэн. 2017 оноос Төлөөлөн удирдах зөвлөл (ТУЗ)-ийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Жилд нэг удаа болдог хурал энэ жил дэлхий дахинд Covid-19 цар тахал гарсантай холбоотой ОУ-ын бусад хурал зөвлөгөөний жишгээр цахимаар зохион байгуулагдлаа.  

2020 оны 10-р сарын 28, 29-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулагдсан тус хуралд 36 орны 87 гишүүн Хөгжлийн санхүүгийн байгууллага (DFI) оролцсон байна.

43 дахь удаагийн энэ хурал 44 жилийн түүхтэй ADFIAP-ийн хувьд анхны том хэмжээний цахим хурал болж байгааг оролцогчид онцолжээ. Энэ жилийн хурлын сэдэв “Хөгжлийн санхүүгийн байгууллага болон цар тахал”. Нөхцөл байдлын тойм, цаашдын арга зам сэдвээр мөн цахим уулзалт үргэлжилж ADFIAP-ийн гишүүдийн дунд энэ тахлын үеэр өгсөн хариу арга хэмжээ, юу сурч мэдсэн, цаашид ямар боломжуудыг олж харах тухай хэлэлцлээ. Хурлын үеэр яригдсан Хөгжлийн санхүүгийн байгууллагуудын хэрэгжүүлсэн цөөн хэдэн нийтлэг хариу арга хэмжээ нь тухайн улсын Засгийн газарт эдийн засгийг идэвхжүүлэх багц хөтөлбөрт туслалцаа үзүүлэх, зээлдэгчдэд тусламжийн арга хэмжээ авах, зах зээл дэх хөрвөх чадварыг нэмэгдүүлэхэд зориулж нэмэлт хөрөнгө төвлөрүүлэх зэрэгт чиглэгддэг. Монгол Улсын Хөгжлийн банк нь Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн санхүүгийн байгууллагуудын холбооны гишүүн төдийгүй Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа төлөөлөгчийн хувьд энэ жилийн хурлыг өнгөрсөн 5 дугаар сард удирдан зохион байгуулах байсан ч дэлхий нийтэд тархсан цар тахал COVID-19-тэй холбоотой хурал хойшилсон. Гишүүн байгууллагуудыг хамарсан өргөн хэмжээний уулзалт, хурал хойшилсон ч (ADFIAP)-оос жил бүр тогтмол хийж ирсэн уулзалтыг цахим хэлбэрээр хийх нь зүйтэй гэсэн саналыг гаргаж, зохион байгуулсан. Цахим хуралд Монгол Улсын Хөгжлийн банк  амжилттай оролцлоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top