Б.Ууганбаяр: Гэрийн ажиглалтын 14 хоногийн дэглэмийг сайтар сахихыг сануулъя

Автор | Zindaa.mn
2020 оны 11 сарын 20

Эрүүл мэндийн яам коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр Улсын онцгой комиссын шуурхай штабаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Тусгаарлан ажиглах байранд Улаанбаатар хотод 1562 хүн байгаа аж. ХӨСҮТ-ийн зөвлөмжөөр хавьтал болсон иргэдийг тусгаарлах арга хэмжээг авч, 689 иргэнийг тусгаарласан байна.

Эрүүл мэндийн салбарын шугамаар хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрийн дагуу хамгаалах хэрэгсэл болон бусад тоног төхөөрөмжийг хилээр оруулж, түгээх ажилд Шуурхай штаб хамтран ажиллаж байгааг хурандаа Б.Ууганбаяр хэллээ.

Мөн МИАТ карго ачааны дийлэнхийг хариуцаж, эм тариа, эмнэлгийн тоног төхөөрөмж, бараа материалыг тасралтгүй тээвэрлэж эрүүл мэндийн салбарын үйл ажиллагааг доголдуулахгүй байх тал дээр хамтран ажиллаж байгааг хэлэв.

УОК-ын Шуурхай штаб мөн өчигдөр хавдартай хүнийг товчооноос эмнэлэгт хүргэх ажлыг зохион байгуулжээ.

Шуурхай штаб орон нутагт очиж ажиллан, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдах албан тушаалтнуудтай хамтран иргэдийн эрүүл мэндийн асуудлыг зохицуулахаар ажиллаж байгаа аж.

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяр мөн “Гэрийн ажиглалтад шилжсэн ард иргэдийг 14 хоногийн хугацаанд гэртээ өөрийгөө тусгаарлах дэглэмээ сахихыг дахин дахин сануулъя” гэлээ.

МЭДЭЭЛЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ВИДЕОГООР ҮЗЭХ

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бага түрүүч би(43.242.243.1) 2020 оны 11 сарын 20

Энэ хүн зарчимч шаардлага тавидаг хүн .Ийм хүмүүс төрийн ажлыг сайн явуулдаг.Та нар цэргийн хүний тушаал даалгавраар ажиллах ёстой. Өвчнөөс салах арга цэргийн диктатур шүү дээ.

0  |  0
Ах(64.119.26.40) 2020 оны 11 сарын 20

Гөлөгнүүд минь ард иргэдтэй зандарч загнаж харьцахаа болиороо

0  |  0
зочин(64.119.20.78) 2020 оны 11 сарын 20

Ѳѳрсдийгѳѳ худлаа PRдаж хогийн санаатнуудын дохиур болж ажиллахаас цаашгүй л байгаа ш дээ УОК ЗГ

0  |  0
Зочин(202.9.46.177) 2020 оны 11 сарын 20

Та нар өөрсдөө тэр 14 хоногийн гэрийн тусгаарлалтыг цуцалсан биз дээ. Хариуцлагаа хүлээж огцор. Өөр хүмүүсийг ажиллуул.

0  |  0
Koр(202.179.25.144) 2020 оны 11 сарын 20

Корона ингэж түймэр мэт тархдаг. Та нарын хичээл зүтгэлээр илрүүлэлт сайн байгаа нь харагдаж байна. Харин иргэд маш муу байна. Эрсдэлтэй газраар явсан этгээдүүд өөрсдийгөө нууж байгаа нь халдвар чимээгүй тархах голцөм болж байна. Ухаарцгаа урагшгүй новшнуудаа.

0  |  0
Top