Улсын Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
85 мянга орчим иргэн орон нутаг руу явахаар бүртгүүлж, нийтдээ 100-гаад мянган иргэн шилжилт хөдөлгөөн хийнэ гэж УОК-оос мэдээллээ.
Орон нутаг руу явах иргэдийн шинжилгээг энэ сарын 29-нөөс авч эхэлнэ. Иргэд явахаасаа өмнө 48 цагийн дотор шинжилгээ өгсөн байх хэрэгтэй бөгөөд шинжилгээ авах 20 цэгийг нэмж байрлуулахаар ажиллаж байгаа аж. Тээвэрлэлтийг хоёр янзаар зохион байгуулна. Иргэд хувийн тээврийн хэрэгслээр зорчиж болно. Эсвэл зохион байгуулалттай нийтийн тээврийн хэрэгслээр зорчино.
Иргэд нийслэл хотоос гарахдаа 119.mn рүү орж бүртгүүлж, ямар хүмүүстэй байсан, орон нутагтаа очоод ямар хүмүүстэй хамт байх зэрэг зайлшгүй бөглөх асуумжийг бөглөнө.
Замд хооллох газар бүгд хаалттай байгаа учир зорчигчид хоол хүнсээ өөрсдөө зохицуулж авч гарах хэрэгтэй болжээ.
Иргэдийг 10 өдрийн турш гаргая гэсэн зохион байгуулалттайгаар явж байна гэлээ. Хувиараа эсвэл албан ажлаар явж байгаад саатсан иргэдийг эхлээд гаргаж, дараа оюутнуудыг үргэлжлүүлэн явуулахаар зохион байгуулж байгаа аж.